Анхны хань л илүү юм байна
2015/09/21
Сайн байна уу? би амьдралынхаа алдааг та бүхэндээ сургаж болох болов уу нэг ч гэсэн хүн над шиг хожимдсон хойно нь бүү ухаарч харамсаасай гэж хүссэн дээ захиа болгон илгээлээ.
Одоогоос 10-аад жилийн өмнө хорь гарч явахдаа нэг бүсгүйтэй танилцаж байлаа. Удалгүй уулзаж дотносоор бид 2 нэг гэрт амьдрах болов. Тэр маань хотод оюутан болоод намайг татаж бас нэг техникум төгсгөсөн юм. Би ч тэрийгээ төгсөөд нутаг буцсан тэр маань хотод их сургуулиа төгсөхөөр үлдсэн. Эндээс миний бүх амьдрал оронгоороо эргэсэн. Тэр сургуулиа төгсөөд манай нутагт намайг гээд ирсэн.Эхний жил бид 2 асуудалгүй л байлаа. дараахан нь хүүхэдтэй болох нь тэр. Даанч бяцхан үрээ удалгүй бид алдсан. Тэрнээс хойш би гэж хүн гэртээ харихаас дургүй хүрэх болсон. Тэгээд эхнэр маань хэдэн сарын дараа хотруу аав ээж дээрээ очлоо гэж явах хойгуур миний бие өвдөж эмнэлэгт хэвтлээ. Тэгсэн манай хүн ирэлгүй ахиж сураад тэндээ ажлаа хийхээр болсон тухайгаа утсаар дуулгав. Би ч эмнэлэгт байхдаа нэг сувилагчтай учир ургуулж түүнээс хойш байнга шахуу уулздаг боллоо. Гэтэл нэг л мэдэхэд нэг гэрт хамт орлоо. Нэг өдөр эхнэр хүүхэд тэвэрсэн хүрээд ирэх нь тэр. сураг алдарсан тэр маань жирэмсэн болоод надаас яваад хүүхэддээ төрүүлээд том болсон хойно нь хоёр жилийн дараа хүрээд ирэх нь энэ. Би ч юу ч хэлэхээ мэдэхгүй байж байтал нөгөө хамтран амьдрагч эмэгтэйг хараад учрыг ойлгон дуугүйхэн гараад явсан. Манай хамар хашаанд ахынх маань байдаг байлаа. Тэдний орж хүүхдээ цай хоол уулгаж идүүлээд замын унаанд сууж хотруу явсан тухай дараа нь ахын эхнэр надад хэлсэн. Тэр бас "би хүүхдээ алдаад хэцүү байгааг нь мэдээд жирэмсэн болоод яваад ахиж алдах вий дээ гэж айгаад том болгоод ирж байгаа нь энэ. сураггүй болсон нь миний буруу гэхдээ энэ хүний амьдралыг бодох нь зөв байх" гэсэн гэдэг. Ингээд он жил өнгөрсөөр хүү маань нэг л мэдэхэд 8-р ангид орох болсон байв. Зун болгон над дээр ирж амардаг. Гэтэл сувилагч бүсгүй маань намайг орхиод явлаа. Одоо л би өөрийнхөө амьдралыг үгүй хийж залуу халуун насаа юуны төлөө яах гэж өнгөрүүлсэнээ мэдэхгүй юм. Эхнэртэйгээ буцаад элэг бүтэн болгоё гэхээр тэр маань сайн ханьтай болж ахин хүүтэй болсон байдаг. Өнгөрсөн амьдралаа хараад өөрийнхөө насыг явсныг хараад үнэхээр гутарч байна.
Зочин · 2015/09/22
Eregtei hun emegtei hunii uhaaniig hezeech guitsehgui ee.
Зочин · 2015/09/22
Bolood ongorsond gutaraad yaxav. Amidral baylag shu de. Gol ni xuneeree bx saixan
Зочин · 2015/09/22
Ханьлах хамтран амьдрах 2 ялгаатай шүү залуусаа !
Зочин · 2015/09/22
Tiim shuu anhnii hani shn shuu
hudlaa shaagaad l · 2015/09/22
2 tuulai hooson hun hooson hotsornoo gej ene dee anhnaasaa l shaal demii suusiin xm
Зочин · 2015/09/21
Anxni exneriig burxan ugdug. A 2 daxiig Chutgur ilgeedeg gsn shuu.
Зочин · 2015/09/21
chi anhni hvhde aldchaad ehnere burutagadag bsan bolod hxxrhi tiim zam songoj bhawde gesench hvvhdig chn gargad ervl saruul xsgxxd vrgelj uulzuulj bdag shan setgeltei bvsgvi baijdee odoo yahawdee tim shan hvniig hairlaj hania bailgah zayagvil bsan bollotoi odoo hvvdee sain harj halamjlaad l baijde zaluu mine
Зочин · 2015/09/21
сайн ч муу ч анхны хань сайхан