Сайн байна уу бусдад сургамж болоосой гэж бичиж байна. Би саяхан 40 хүрлээ. Залуу насаа аав, ээж дүү гэсээр яваад өнгөрөөсөн. Хүн харахад царай зүс бие хаа гологдохооргүй л нэгэн. Гэвч өдийг хүртэл гэр бүл үр хүүхэдтэй болж чадсангүй ээ. Цаашдаа юу болохыг мэдэхгүй өдөр хоногийг юу хийхээ ч мэдэхгүй амьдрал утгагүй болсон мэт санагдах боллоо. Бусдад хандаж хэлэхэд эртхэн гэр бүлтэй болж зорилготой байхгүй бол цаг хугацаа үнэхээр хайран байдаг юм байна шүү.