Би өөртөө зөвлөгөө авах гэсэн юм. Манай нөхөр маш их хартай. Одоо уг нь би дөнгөж 25тай. Би дэндүү эрт хүнтэй суусан гэдгээ мэдэж байна аа бид 2 хүүхэдтэй. Арван жилээ төгсөөд танилцаж үерхэж байгаад удаагүй хүүхэдтэй болсон үүнээсээ болоод л шууд суусан даа. 

Уг нь би нөхөртөө хайртай хуурч мэхэлдэггүй. Их сургуулиа төгсөж чадаагүй болохоор би одоо нэг бааранд бармен хийдэг юм. Цалин нь боломжийн ахлах болохоор ажиллах цаг арай бага. Тэгээд өөрийнхөө боломжоороо л гэр бүлд нэмэр болж явна гэж боддог. Би сургуулиа төгсөхийг хүсч ахиж сурахыг хүссэн ч нөхөр төлбөрийг нь төлж барахгүй ээ чи өөртөө тохирсон цэвэр ажил олж хий гээд хадам ээжээрээ хүүхдээ харуулж байгаа. Тэгээд энэ ажлыг хийгээд 2 жилдээ орж байна. Гэтэл энэ хугацаанд нөхөр намайг хардаж сэрдэх нь их. Бүүр зодох гэж улайрдаг боллоо. Сүүлдээ би хардахаас нь айж ажлаасаа гарах гэхээр хадам "чи ажил хийхгүй яах гээд байгаа юм манай хүү ганцаараа та 2ыг тэжээж чадахгүй" гэж загнадаг. 

Сүүлийн үед бол дотно харилцаа үгүй болж би ч хүсэхээ больсон Тэгсэн саяхан найзтайгаа юм ярьж байтал хардалт дарамтнаас болж сулралтай болж секс хүсэхээ больдог юм гэнэ лээ шүү чи сайн эмчид үзүүлэх гэхийн энэ үнэн болов уу.