Нөхрөө архинаас гаргасан миний түүх
2015/10/17
Ингээд хамгийн чухал нь, нэгэнт ханилсан ханиа эхнэр хүн л өөд татаж чадна. Эхнэр бол ах дүү, найз нөхдөөс нь ч илүү дотно эрхэм хүн учраас нөхрөө архинаас гаргаж, муу зуршлаас нь салгаж чадна гэж би бас итгэж байна.
Өчигдөр ажлаар явахдаа таксинд суулаа. Миний үеийн залуу бүсгүй өнөөх машиныг жолоодож байна. Нарны гүүр давах зуур хашлаган торонд хавчуулсан зөндөө олон цоож байхыг хараад өөрийн эрхгүй сэтгэлд дотно санагдаж билээ. Хос залуус хайраа цоожлож ийнхүү өлгөдөг тухай киноноос харсан болохоор монгол залуус маань ч ийнхүү романтиклаж байгааг мэдэрсэн юм. Залуу нас, хайр дурлал гээд л энэ сайхан сэдвээр жолооч бүсгүйтэй бас халуун яриа өрнүүлэв. Бидний яриа явсаар эхнэр, нөхөр, гэр бүлийн талаарх сэдэв рүү урсан оров.
Жолооч бүсгүйн хувьд амаргүй тавиланг туулснаа ярьсан юм. Нөхөр нь архинд ороод хэцүү байх үед сэтгэлийн хүчээр нөхрөө архинаас гаргаж татаж авч чадсан тухайгаа тэрээр бахдалтайгаар ярихад сэтгэлд нэг л гэгээ татаад ирэв. Сархад гэдэг идээнээс эр хүнийг татаж гаргана гэдэг бас л их тэвчээр.
“Эр хүнийг магтаалаар урамшуулаад байвал бүсгүй хүн хүссэнээ авдаг юм шүү дээ. Хүүхнүүд маань үүнийг тэр бүр сайн ойлгодоггүй. Загнаж, маргалдахаа л боддог. Тэрний оронд “Миний хань ухаантай юм чинь өөртөө амлалт өгөөд энэ муу идээнээс ганц сар хол байгаад үзээрэй. Чамайгаа хэчнээн хүчтэй, ухаантайг би мэдэх учраас чамдаа итгэж байна” гэж хэлбэл арай л өөр” гэсээр бидний яриа цааш үргэлжлэв.
Тэр бүсгүй нөхрөө архинаас гаргахын тулд бүр АА-гийн бүлэгт нөхөртэйгөө хамт очдог байжээ. Тэнд чухам юу болдгийг нүдээрээ үзсэнийхээ дараа түүний бодол ч өөрчлөгдсөн байна. Тэнд архинд орсон хүмүүс сэтгэлийнхээ зовлон жаргалаас уудалж, бас архинаас хэрхэн гарах гэж оролдож, тэмцэж байгаагаа хуваалцдаг байна. Тиймээс ч бусад эхнэрүүдэд хандаж хэлэхэд нөхөртөө урам өгөөд, түүнд итгээд үз. Түүнийг түүний өөрийнх нь байр сууринаас харах гээд үз. Мэдээж, магтаалаа мартаж болохгүй. Түүнийг архинаас гаргахын тулд тэр АА-гийн бүлэгт ч хамт очиход гэмгүй л юм байна гэсэн бодол толгойд оров.
Ингээд хамгийн чухал нь, нэгэнт ханилсан ханиа эхнэр хүн л өөд татаж чадна. Эхнэр бол ах дүү, найз нөхдөөс нь ч илүү дотно эрхэм хүн учраас нөхрөө архинаас гаргаж, муу зуршлаас нь салгаж чадна гэж би бас итгэж байна.
Та мэдээж, тийм амархан зүйл гэж юу байдаг юм гэж хэлэх байх. Гэхдээ л та нөхрөө чин сэтгэлээсээ хайрлаж, чин сэтгэлээсээ магтаж, чин сэтгэлээсээ тусалбал, магадгүй дахиад гэдэг үгийг тархинаасаа арчин хаяж өдөр бүр түүнд тусалбал та нэг л өдөр хүссэндээ хүрэх болно. Би ч бас үүнд итгэж байна.
Эх сурвалж:www.mongoljingoo.mn
Зочин · 2015/10/20
Mundag
Зочин · 2015/10/17
Ehneriin uhaan tevcheer nuluu mash chuhal aa, emegteichuudee nuhruu arhinii dontoltoos salgahiin tuld hezee ch buu buuj uguurei, tsohroltgui zov temtseed baival zaaval ur dun ni garna gedegt itgeerei, ene unen shuu, bugdeeree hamtdaa arhigui mongoliin tuluu uragshaa!
Зочин · 2015/10/17
Mongold mash tugeemel baigaa zovlon shuu. davahiin toloo hamtdaa zutgeh heregtei.