Эрчүүд цэвэршдэг юм уу
2015/10/20
Эрчүүдийн цэвэршилт гэгч юм болдог юм уу. Би одоо 42 настай. Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойргүйдэж, бэлгийн харилцаанд орон дур сонирхол үнэхээр муу байна.
Энэ талаар эмч найзаасаа асуусан чинь миний хөгшөөн цэвэршиж байгаа юм бишүү гээд тоглоом шоглоом хийгээд байх юм. Үнэхээр ийм эрт эр хүн цэвэршинэ гэж байх уу? надаа хэлээд өгөөч.
Сараа · 2015/10/21
42 нас чинь цэвэршилтийн нас биш шүү дээ миний бодлоор. Эр хүн 40 гарч эмэгтэй хүн 30 гарахаар ид сексийн оргил үе дээрээ байдагшт. чи ажлын стресс, биений тавгүйтэл, ядаргаанд л орсон байх. Дархлаагаа сэргээх эмчилгээ хийлгэ. Цэвэршилтийн эхний үе эрэгтэй хүнд 50-55 насанд дохио өгч эхэлдэг гэсэн. Лавлахаас эрэгтэйчүүдийн эмнэлэгийн утас аваад эмчид хандаад үз л дээ.