Хумс болон түүний гоо сайхан
2015/10/21
Эрүүл толигор хумс хамгийн сайхан харагдана. Хумсны толиогоор тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлж болно хэмээн ярьдаг. Таны хумс төдийлөн сайхан харагдахгүй байвал арчилгаа дутсаных. Эрүүл, толигор хумстай болохыг хүсвэл дараахь зөвлөгөөтэй танилцаарай.
- Хумс бүхэлдээ уураг, витаминаар тэжээгдэж байдаг.
- В витамин /элэг, xөц будаа, вандуй, арвай, сүү цагаан идээ, загас, таxиан мах, xөx тариа, зэрлэг будаа, өндөгний шар, чангаанз, xалиар/, А витамин /лууван, цэцэгт байцаа, амтат төмс, улаан чинжүү гээд тод өнгөтэй xүнсний ногоо, навчлаг ногоон ургамал, өндөг/, цайр /далайн ургамал, далайн байцаа, өргөст хэмх, мөөг/, иод /майонез, загас, бяслаг/, төмөр /хатаасан чангаанз, түрс, далайн амьтад, элэг, нунтаг какоа болон шоколад/ зэргийг хоол, хүнсэндээ хэрэглэх нь хумсанд тэжээл болж өгдөг.
- Будгаа арилгахдаа тодорхой хэмжээний витамин агуулсан ацетоныг сонгож хэрэглэх хэрэгтэй.
- Шингэн ацетон нь хумсыг хуурайшуулах муу талтай байдаг учраас үүний оронд салфеткан хэлбэртэйг хэрэглэж болно.
- Сөрсөн арьсыг зориулалтын чимхүүрээр авч байх хэрэгтэй.
- Шүдээрээ эсвэл хумсаараа татаж авснаар хумсны дэвсгэр арьс гэмтэн, улмаар арьсанд бохир орж халдвар үүсгэх магадлалтай байдаг.
- Хуурайгаар хэлбэрт оруулсныхаа дараа чийгшүүлэх тос тогтмол түрхэж сур.
- Хумсаа хэлбэрт оруулахдаа хуруугаа аль болох урт харагдуулах хэлбэрийг сонгох нь зүйтэй. Нийтлэг дөрвөн хэлбэр байдаг бөгөөд Та өөрийнхөө гарыг аль болох өөгүй харагдуулахыг нь сонгоорой. Эллипс хэлбэрийн буюу зууван хэлбэр: Дийлэнх эмэгтэй ийм хэлбэрийн хумстай байдагт эргэлзэх зүйлгүй. Учир нь зууван хэлбэрийн хумс бүх л хувцаслалтад тохирч байдаг. Өргөн,богино хуруутай хүмүүс энэхүү хэлбэрээр хумсаа хэлбэржүүлэх хэрэгтэй. Дугуй хэлбэр: Жижиг,богинохон хумстай эмэгтэйчүүдэд энэ хэлбэрийн хумс илүү зохидог. Мөн хугарч, гэмтэх нь ч ховор байдаг.
- Хурц буюу шовх хэлбэр: Богино хурууг уртасган харагдуулдгаараа онцлогтой.
- Дөрвөлжин хэлбэр: Бидний ярьдгаар урт, савхан хуруутай хүмүүст дөрвөлжин хэлбэрийн хумс илүү тохиромжтой байдаг. Нэмж хэлэхэд дөрвөлжин хэлбэр бусдаасаа загварлаг харагддаг.
- Завсрын хэлбэр: Яагаад завсрын гэж нэрлэсэн бэ гэхээр дугуй хэлбэрийн үзүүрийг чимх төдий тэгшилснийг завсрын хэмээн нэрлэжээ. Том хуруутай болон өргөн хумсны толиотой хүмүүст тохирно.
Хумсыг хэрхэн яаж засах вэ
- Нэгдүгээр алхам: Амьдралын хэв маяг, хобби, ажил зэргийг харгалзан хумсныхаа уртыг тохируулаарай.
- Хоёрдугаар алхам: Урт хумсыг хэлбэрт оруулахдаа хумсны хайчийг хэрэглэх нь амар байх болов уу. Харин богино хумстай бол шууд хуурайгаар эхлэх боломжтой.
- Хумсыг хуурайдахын өмнө будгийг сайтар арилгаж, хуурай байлгах хэрэгтэй. Үүний дараа чийгшүүлэгч түрхэж, хуурайгаа хумсанд ойролцоогоор 45 градустай барин, гаднаас дотогш буюу захаас төв рүү гэсэн чиглэлтэйгээр хуурайдах нь зөв юм.
Хумсны будаг
Таны өнгө төрхийг хэдхэн минутад л өөрчлөх чадвартай байдаг. Тавиур дээр олон өнгийн будаг байдаг ч тэдгээрээс бурууг сонгож будах нь олонтаа. Будгаа сонгохдоо зөвхөн өөрт таалагдах төдий өнгийг биш харин өөрийн арьсны өнгөнд зохицох, тухайн өдрийн төлөвлөгөөнд нийцэхийг сонгох хэрэгтэй.
- Арьсны өнгөний дагуу хумсны будгийг сонгосноор гарын өө сэвийг дарах шидтэй байдаг. Цагаан арьсанд цэнхэр суурьтай бараг бүх өнгө, гүзээлзгэнэ болон бөөрөлзгөний, тод ягаан, улаан өнгө тохирно. Харин тод цэнхэр, шар өнгө үл тохирно. Шаргал арьсыг алтан дундаж арьс гэж нэрлэж болох бөгөөд үүнд хүрэн ягаан болон дарсны өнгө, цэнхэр, мөнгөлөг, неон ягаан, улбар шар будаг тохирно. Харин хар хөх, нил ягаан өнгө зохицохгүй. Бараан өнгийн арьсанд бүх өнгө, тэр дундаа гүн улаан, улаавтар хүрэн, ягаан, нил ягаан, тод цэнхэр, шоколадан бор өнгө тохирно. Харин хүрэл өнгийн хольцтой болон хүрэн улаан өнгө үл зохицно.
- Нөгөө талаар зөвхөн арьсны өнгөөр хумсны будгийг сонгох нь дутмаг юм. Тухайн өдрийн уулзалт, үйл явдалд тааруулж будсанаар бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх боломжтой байна. Тухайлбал, бизнес уулзалт болон ажлын уулзалтад оролцохдоо байгалийн өнгөтэй найзлах нь хамгийн зөв сонголт. Байгалийн өнгө зөвхөн ногоон, цэнхэр, шар гэх мэт өнгөөр хязгаарлагдахгүй. Тунгалаг ягаан, бүдэг ягаан, цагаан шаргал болон бусад ууссан өнгөнөөс ч сонгож болох билээ.
- Харин найзуудтайгаа гадуур гарах, үдэшлэгт оролцохдоо илүү тод эсвэл бүр эсрэгээр хар бараан өнгийг сонгоорой. Алтлаг, мөнгөлөг, бронз гэх мэт гялалзсан өнгийг сонгож болно. Ийм өнгө бүх л хувцаслалтад нарийн мэдрэмж оруулж өгдөг.
- Хумсны будгийг уруулын будагтай зохицуулж сонговол илүү дээр. Жишээ нь, улаан өнгийн хумсны будагтай мөн адил өнгийн уруулын будгийг хослуулах нь зүйтэй. Хар эсвэл хар хөх, хар ногоон өнгөөр хумсаа будвал гарын болон хурууны гоёл чимэглэлээ аль болох овор багатайг нь зүүгээрэй.