Нөхрийгөө өөд болсныг сонсоод өөрийгөө буруутгаж сууна
2015/10/22
Өнөө л нэг архинаас болоод би амьдрал руу хөтөлцөж орсон ханиа орхиод дөрвөн хүүхдээ бодсон... Би үр хүүхдүүдээ хэрүүл зовлонгүй, зодоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг хүссэн юм. Өлөн зэлмэн ходоодтой байлаа ч гэсэн өршөөх уучлах сэтгэл зүрхгүй болчих вий гэж айгаад. Би нөхөртэйгээ 22 жилийн өмнө нөхөртэйгөө суух үедээ би амьдралын талаар гүн гүнзгий бодох хэрэгтэй байснаа одоо л ухаарсан.
Эр нөхөр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Зүгээр л амьдралд хэтэрхий бууж өгөмтгий, сэтгэлийн хатгүй, архинд толгойгоо мэдүүлчихсэн л байсан. Намайг хамаг хувцсыг нь цүнхэнд чихэж өгөөд гаргахад юу ч хэлэлгүй үүрч аваад л өөрийнхөө төрсөн нутаг руу яваад өгсөн. Уг нь би намайг аргадаад, үр хүүхдээ бодоод ядаж хотоос холдохгүй байх гэж дотроо найдаж л байлаа. Гэтэл нэг л мэдсэн манай гэр бүл ганцхан хүний цалин харж ганцхан ээжийн гар харахаас өөр аргагүй хүндхэн үетэй нүүр тулгарах нь тэр. Би ч хаяад явсан нөхрөө уучлахгүй гэж гүрийсээр ганцаараа гадаа гарч эр, гэрт эм болж дөрвөн хүүгийнхээ хөлийг дөрөөнд гарыг ганзганд нь хүргэсэн. Энэ хооронд олон даваа бэрхшээл тулгарч муудаж, сайнтай эднийгээ авч явлаа. Одоо бол айлшиг айл хүн шиг хүн болсон. Гэтэл саяхан муу нөхрийгөө нутагтаа архиа ууж яваад өөд болсныг сонсоод өөрийгөө буруутгаад сууж байна. Залуу насандаа хамтдаа бүгдийг бүтээнэ гэж гараас нь атгаж амьдрал уруу зүглэсэн мөртлөө замын голд нэгнээ орхисон юм шиг мэдрэмж төрөөд байна. Ер нь тэгээд хайр дурлал байсан ч байгаагүй ч нэг нэгнийхээ төлөө амьдрах сэтгэл, зүтгэл байх юм бол юуг л бол юуг л бүтээж болдог. Хэрвээ гучин насанд минь одоогийн тавин нас шиг ухаан бас энэрэх уучлах сэтгэл байсансан бол би гэр бүлээ аварч чадах байлаа. Хүмүүс намайг чи өөрийгөө битгий буруутга, чи буруугүй гэж хэлдэг. Гэхдээ би буруутай. Хэн нэгэн хүн намайг энэ амьдрал уруу түлхээгүй. Би өөрөө гүйж орсон. Хэн нэгэн хүн надад нөхөр сонгож өгөөгүй. Би өөрөө түүнийг сонгосон. Хэн нэгэн танихгүй хүнтэй би амьдрал эхлүүлээгүй. Би хайртай байсан учраас хамтдаа бүгдийг эхлүүлсэн. Хэрвээ надад багахан ухаан өчүүхэн хүч байсан бол би энэ амьдралыг элэг бүтэн авч явж чадах байсан юм. Тэгэхээр бүсгүйчүүд минь ухаанаа зарж нөхрөө авч явах хэрэгтэй шүү. Тэр хүн амьдралыг авч явна харин чи чиглүүлэгч нь. Олны танил сайхан эрчүүдийн чинь ард дандаа эхнэрүүд нь байдаг алдартай хүмүүс ч хэлдэг шүү дээ миний амжилтын ард хань минь байсан гэж энэ үгний цаад утга ийм л байж.
аргиун · 2015/10/25
амьдрал зургаараа л явж дээ. Архинд толгойгоо мэдуулсэн арчаагуй эрчууд олон болжээ. харин чи зоригтой юм зов шийдвэр гаргасан бна гэж би бодож бна. хуухдууд чинь сайн хун болж толовших нь нийгэмдээ хэрэгтэй. архи ууна гэдэг чинь таарах, тохирох эмгуй овчин ш дээ.
Zochin · 2015/10/23
Ene dooguur odoo yu hutsaldatsgaagaad bgan. Ene hun 4iin 4n huuhdee gantsaara chirj hun bolgoj avsan bna. Arhichin nohorn aznii kolya gd arhia uusaar bgd uhsen bna. Arhichin hin yamar hetsuu baidgiig bi bagaasaa mederch osson, adgiin novsh har amia bodson bertegchin l boldgin bna lee arhichin humuus. Zahidal bichsen egcheer bi uneheer ih baharhaj bna. Tani nohor uhsenn tanii buruu bish, harin har usand tolgoigoo meduulj 4iin 4n huuheddee jinhene etseg n baij chadaagui nohriin chin ooriih n buruu! Onoodor ta arhichin nohorteigoo hamt bsn bol ur huuhduud chin odii zeregtee hurehgui bsn bh. Ta shal hamaagui yumand ooriigo bitgii buruutga. Huchtei ur huuhdiinhr toloo amia ogohoos butsahgui iim mongol ehchuudeer bi baharhaj bna.
zoshin · 2015/10/22
gants heg udur arhi uusniig arhichini gej helj setgeliig ni sharhluuljdee
Zochin · 2015/10/22
Teneg emegtei hun tyr zuuriin zovlong davaad garch chadah tesver tevcheer baihguin ulmaas hani nuhuruusuu saldag uuriiguu bolon nuhur huuhduudee amidiin zovlond unagadag,uhaantai ehner bol buruu zam ruu orson hani nuhuruu zuv hun bolgoh gej uigagui temtseh yostoi bdag um hezee negen tsagt terniihee ur dung amsaj jargah tsag irdeg um,zovsonii etsest jargana gej unen shuu
Болороо · 2015/10/22
Тэгээд л би хэн нэгийг нь шоронд явуулж, хэн нэгийг нь шороонд булуулж байснаас тусдаа амьдарсан нь дээр юм байна гэж бодоод салах шийдвэрийг гаргасан юм. Магадгүй нөхөр минь үхчих юм бол хармсаад сууж байж мэдэх л юм байна. Гэхдээ би яг одоо гаргасан шийдвэрээ зөв л гэж бодож байна. Таньд ч гэсэн харамсах зүйл байхгүй. Хэрэв тэгээд амьдраад байсан бол яах ч байсан юм билээ. Та нөхөртөө хайртай болоод л өөрийгөө буруутгаж байна. Тэрний ард хүүхдийн амьдрал гэж агуу том ертөнц байгааг ухаарч өөрийгөө бүү буруутга. үр хүүхдээ сайхан өсгөсөн, муу зүйл харуулаагүй гэдэгтээ бахархаж яв эгч минь.
Болороо · 2015/10/22
Энэ эмэгтэйн амьдралыг би яг давтаад байна л даа. Тэгэхдээ салахаас өөр аргаггүй байдалд оруулаад байна. Хүн чанар минь сайхан хайр минь намайг хичнээн зулгаасан ч эмэгтэй хүн эцсийн мөчид мах цусаа тасдаж төрүүлсэн үр хүүхдээ л бодох юм. Миний нөхрийгөө хайрлах хайр бөхөөгүй. Хүүхдээ гэсэн сэтгэл дийлээд байгаа болохоор 3 хүүхдээ аваад өмссөн хувцастайгаа гэрээсээ гарлаа. Учир юун бидний том хүү одоо 17 той. Хүүхдээсээ хэрүүл нэхээд, огт тайван байлгахгүй юм. Хүү минь гэрээсээ дайжаад хэдэн сар гадуур дэмий тэнэж үзлээ. Энэ хооронд миний сэтгэл ямар аймаар хэцүү байсныг надтай адилхан зовлон үзсэн хүн л мэдэх байх. Хүүгийн минь явсан шалтгаан өөрийн гэсэн гэр оронтой болоод хоёр дүүгээ ээжтэйгээ хэрүүл уруулгүй, зодоон цохионгүй, архигүй амар тайван орчинд амьдруулах гэж хэлсэн. Хүүгээ аргадаж арай гэж сургуулийг нь төгсгөлөө. Нөхөр маань нөгөө л нэг архи уугаад хүүхдээсээ хэрүүл нэхэж бөөн юм боллоо. Хүү минь тэсэлгүй төрсөн эцгийнхээ өөдөөс гар далайж байна.
zochin · 2015/10/22
хичнээн сайн хүн байсан ч архинд толгойгоо мэдүүлж амьдралаа алдсан хүн хэзээ ч сайн хань аав байж чадахгүй. Өөрийгөө битгий буруутга чиний зөв байсан ядаад л чиний хүүхдүүд амар тайван өссөн байна ш дээ. Эмэгтэй хүмүүс хүүхэдүүдээ бодоод архичин хүнтэй амьдарч зовдог. Нэмэр болохгүй архичинтай байсанаас ганцаараа амьдралаа аваад явсан нь дээр
Зочин · 2015/10/22
Bi odoo 29nastai nohor 2huutei eejteigee tsug amidardag.. Huuhd bhad aaw min ih arhi uudag uuhaaraa sar 2 saraar ni urgeljuuleed honogiin 24tsag sogtuu bdg bailaa... uhaan oroh tusam eejiigee aawaasaa salaach... gj hurtel helj bailaa bi tghed 1 2r angid l bsn... eej tghd tgd heduulee haashaa ywahuu eejid ni ywah gazar bhgui l gj bsn... Aaw min ongorood 3n jil boljina... sain yriwal bs l arhinaasaa l bolson doo.... Arhi uuhaar ni aaw shig hereggui hun baidaggui bailaa... uuhgui bolohooroo ajiliig amjuulj buhniig chaddag tm l tolgoi saitai olnoor hureelegdsen hun bsn.... Tgd aawiigaa ongorohog hamgiin ih tushig tulguur min bsn bn gdgiig mash sn oilgoson... Eej min uhaantai bolohooroo aawiig mi n arhinaas ni gargaj diileegui ch ger bulee awarch uldsen hun...
Зочин · 2015/10/22
Bi yag yaha medehgui bnaa 2 honogiin umnu nuhuru huuguud yavuulchhsan chin sallaa geed yavchhlaa irehgui gene. Bi ug ni argaduulah gej l tegsiin
tugsuu · 2015/10/22
unheer tiim shuu.50 hureed olon zuiliig bodloggui unguruuj dee.humuus mini amiddaa l bie bienee hairlaj baagaarai gemeer bn.daraa ni haramsahgui shuudee.ahiinhaa araas cham shig l haramsaj suuna.
irgen · 2015/10/22
Alivaa zuiliig uujuu uhaanaar bodoj uuchilj yavhad haramsah zui garahgui shu de odoo uuriiguu buruutgaad yah uu de
bataa · 2015/10/22
neeree l tiim shuu