Биднийг уулзуулахгүй гэж нийлээд янз бүрийн л жүжиг тавьцгаах юм
2015/10/24
Сайн байна уу? Нилээн дээр надтай нэг охин фэйсбүүкээр танилцсан юм. Бид хоёр ч харилцаж эхлээд бие биендээ дассан. Тэр гадаадад сурдаг байж байгаад Монголдоо ирээд сургуулиасаа гарсан. Яагаад гарсан гэхээр надтай хамт байна гээд гарсан гэсэн. Би жаахан гайхаж байсан ч юу ч хэлээгүй, ер нь ч өөрийн эмэгтэйгээ шүүмжлэлтэй ч биш дээ угаасаа надаас бусад бүх хүмүүс буруу шийдвэр гаргалаа гэж загнаж байсан цаг. Энэ мэтчилэн тэр минь сайхан хайраа надад зориулахыг хүсдэг зориулдаг болов. Гэвч жаргах цагт садаа гэж тэрний минь найзууд гэж хэдэн дэмий хүмүүс байна.
Анхнаасаа бид хоёрыг нийлүүлэх дургүй байдаг байсан. Яагаад гэхээр тэдний дунд нэг эрэгтэй тэрэнд минь сайн гэсэн. Яахав найзууд л хойно тэр хоёрыг нийлүүлэх гэж хүсдэг л байлгүй, гэвч тэд нийлэхээр байсан бол аль дээр л нийлчих байсан, бас тэрний минь хүслийг ойлгодоггүй хүмүүс. Одоо тэд нийлээд янз бүрийн л жүжиг тавьцгаах юм. Огт уулзуулахгүй санаатай, яг уулзахаар болсон өдөр ямар нэг байдлаар саад хийцгээнэ. Бидний дунд яс хаяна. Эмэгтэйчүүд нь надаар хүртэл тоглоом хийнэ. Надтай дотносмоор байна ч гэцгээх шиг.
Энэ мэтчилэн элдэв саад хийсээр бидний үерхэл болж өгөхгүй байна тэднийг яах вэ?
Зочин · 2015/10/24
Nz bandi n ym bol nz oxinoo tep nzuudtai n niilvvlxee bolichooch iim nzuud xze ch xani bolkuug chi ch uupuu medjaaa tiim bolxoop nz oxinoo tataj aw ilvv ix xaipla tgl boloo tgxd ayandaaa gaigui bolchnoo
Зочин · 2015/10/24
Tolgoigoo ajlyyl