Д.Найдандоржийн анхны бие даасан тоглолт үзэгч ихтэй байлаа
2015/10/31
Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандоржийн анхны бие даасан тоглолт өчигдөр монгол бөхийн өргөөнөө боллоо.
Тэрбээр "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа авъяаслаг хөдөлмөрч, залуу билээ. Тиймдээ ч түүний тоглолт ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийг уяраан өгүүлсэн болохоор бөхийн өргөөний сандал хүрэлцэхгүй, дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн их алга ташилтын амттай, үзэгч түмнээ уяраасан сайхан тоглолт болж чадлаа.
Тоглолтонд, МУГЖ Д.Энхзул, МУГЖ Ө.Уянга, Я.Гэрэлчулуун, Э.Чинбаяр, Б.Болд Э.Чулуучимэг, Х.Мөнгөнцэцэг, Б.Хандмаа, Зоригт нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөсөн юм.
Хурдан морь унаж байсан бага балчир наснаасаа хүсэж, мөрөөдөж явсан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд, уйгагүй их хичээл зүтгэл, хүн чанарынхаа үр шимийг хүртэж, ээждээ дуу дуулж өгөн, бие даасан тоглолтоо толилуулан, дуунд дуртай ард түмнээ цэнгүүлэн, уярааж яваа түүний цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье.
Н.Ганчимэг
Зочин · 2015/11/06
eejiigee gsen zurkh setgeltei uhaantai mundag zaluu
Зочин · 2015/11/06
saixan toglolt bolson shu naidaada uran buteeliin undur amjilt xusie!
Зочин · 2015/11/02
mundag duuchin shvv amjilt
Зочин · 2015/11/02
togloltoo duusgachaad hairtai eejdee hundetgel uzuulj boldoggui yumuu? bi ch gsn tegehl bsn, hun bayrlah, zovoh uedee eej ger buliinhenl hamgiin ehend bodogddog, chi bitgii ataarh za,
T.Solongo · 2015/11/01
Uneher saihan toglolt bolson. Eejdee hairtai huu alzahgui ulam orgil uud temuuleh bolnoo. Uran buteeliin orgiluun ih amjiltiig husey.
Зочин · 2015/11/01
Баяр хүргэе нутгийн ахдаа МУГЖ болохын ёрөөл өргөе
Зочин · 2015/11/01
Bayr hvrii shan toglolt boljee aga :)
Зочин · 2015/11/01
Eejiigee gesen setgel vnexeer mundag ym bilee uxaant zaluu
Erhee · 2015/11/01
Toglolt duussanii daras hvndetgel vzvvlsen chamd ymar padlii bna bitgii ataark
Зочин · 2015/10/31
Сүүлийн үед нэг сонин утгагүй үзэгдэл гаарч байна аа. Хүмүүсийг дуулж баясгах гэсэн үндсэн зорилгоо мэддэг, үгүй нь мэдэгдэхгүй. Тайзан дээр гэр бүлийнхнээ гаргаад л, яриад л, баахан бэлэг хадаг болоод л... хммм.