Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно
2015/11/06
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу.
Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно.
Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.