Жирэмсэн үедээ аялах, нийтийн тээврээр зорчихдоо аюулгүй байдлаа хангах, тав тухтай явахыг эрхэмлэх нь чухал. Манай хотын автобусны үйлчилгээ болон зам тээврийн нөхцөл байдал, замын түгжрэл, хүнээ чихэж ачдаг зэргээс шалтгаалж жирэмсэн эмэгтэйчүүдэд нийтийн тээврээр зорчиход төвөг чирэгдэл их учирдаг. Тиймээс иргэд та бүхэн доорх зөвлөмжийг анхаарна уу.

89693366.jpg

· Онгоц, галт тэрэг, автобусаар жирэмсний 36 долоо хоногоос дээш хугацаанд зорчихгүй байх.

· Зорчсон тохиолдолд заавал хоёр мөр дамнуулан өвдөгний дээгүүр аюулгүйн бүсийг зүүх нь эрсдэлээс сэргийлнэ.

· Аюулгүйн бүсийг заавал гэдсэн дээгүүр давуулан зүүх шаардлагатай.

· Урт хугацааны аялалд онгоцоор эсвэл галт тэрэг, машинаар явсан тохиолдолд ядрах, бие тавгүйдэх, хөл бадайрах шинж тэмдгүүд илрэх нь элбэг байдаг ба энэ тохиолдолд хоёр цаг тутам босож алхаж, бие засах өрөө орж байх нь зүйтэй.

· Шингэн алдахаас сэргийлж хангалттай ус уух хэрэгтэй.

· Жирэмсний сүүлийн саруудад урт хугацаагаар онгоц, галт тэргээр зорчихоос зайлсхийж, гэртээ байх нь хамгийн зөв эрсдэлгүй алхам юм.

· Хэрэв зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд заавал мэргэжлийн болон хяналтанд байдаг харьяа эмнэлгээс заавар, зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Бэлтгэсэн: НЭМХ-ийн ЭМДССАЗТ