Өнөөдөр шарагчин үхэр өдөр
2015/11/09
Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл хийгээд буяны үйл, хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.