Арваннэгдүгээр сарын 09-нөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Таны нийгмийн идэвх сайжирч, олныг хамарсан үйл ажиллагаанд түлхүү оролцоно. Чухал шийдвэр гаргахын өмнө эхлээд дотроо сайн бодож тунгааж, бусадтай зөвлөлдөх хэрэгтэй. Ажил ихтэй завгүй өдрүүд үргэлжилнэ. Карьер ахих сонирхолтой хүмүүс удирдлагаас таатай мэдээ сонсоно. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд санаа зовоох бололтой. Бусдад мөнгө зээлэх, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх хэрэггүй.

Үхэр:

Аз таныг ивээж байна. Ажил, бизнест амжилттай байх боловч хамт ажиллагсад, түнштэйгээ санал зөрөлдөх магадлалтай. Таагүй нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Өөртөө зориулж худалдан авалт хийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр амьдралд тань чухал үйл явдал тохионо. Хосуудын харилцаанд үл итгэх байдал үүсч болзошгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Хамтатгах:

Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Цаг алдалгүй гарч ирсэн шинэ боломжоос зуурч авах хэрэгтэй. Хүнд асуудлыг бусдын тусламжтайгаар хялбархан шийдвэрлэж чадна. Ерөнхийдөө энэ долоо хоногт ажил үйлс бүтэмжтэй, сэтгэл санаа өөдрөг байна. Таны орлого нэмэгдэнэ. Эрүүл мэнддээ анхаарч, ходоод гэдсээ хямраахаас сэргийлээрэй. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлна.

Мэлхий:

Таны нийгмийн үйл ажиллагаанд шинэ боломж гарч ирнэ. Орон байраа солих, нүүдэл суудал хийхэд тохиромжгүй. Ажилдаа чин сэтгэлээ зориулж чадвал амжилтад хүрч чадна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд танаас овсгоо самбаа, хичээл зүтгэл шаардагдана. Хов жив, цуу ярианд ороогдох, золиос болохоос сэрэмжлээрэй. Зугаа цэнгэлээ хэтрүүлснээс өвчин эмгэг тусах магадлалтай. Гэр бүлдээ цаг зав гаргаарай.

Арслан:

Эдгээр өдрүүдэд таны амьдрал завгүй өрнөх болно. Ажил хэрэг, бизнесийн гэрээ хэлцэлд хянамгай хандаж, бичиг баримтын зөрчил гаргахаас сэрэмжлээрэй. Орон байр, гэр бүлдээ хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Зуршил, дадлаа өөрчилж, өөрийгөө шинээр нээ. Амьдралд цөөн тохиох боломж таны өмнө гарч ирнэ. Гэхдээ та анзааралгүй өнгөрүүлэх магадлалтай. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Охин:

Таны эрч хүч сэргэж, амьдралын идэвх сайжирна. Ажилдаа шинэ санал, санаачилгаа тусгаснаар илүү амжилттай ажиллаж, удирдлагаас магтаал сонсоно. Зорилгодоо хүрэхийн тулд өөрт эрхэм зүйлээс татгалзах шаардлага тулгарч болох юм. Сонголтоо зөвхөн та өөрөө л хий. Үүнд бусдын санаа бодол нэмэр болохгүй. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэлт баяр тохиох бололтой. Хар энергитэй, сөрөг үг яриатай хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй.

Жинлүүр:

Од эрхсийн нөлөөгөөр таны амьдрал илүү тайван, тэнцвэртэй болж ирнэ. Энэ байдал арванхоёрдугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. “Би”-дээ төвлөрч, дотоод дуу хоолойгоо сонсох нь аливаад зөв сонголт хийж, шийдвэр гаргахад тусална. Ажил хэрэг урагштай байх хэрээр орлого тань нэмэгдэнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гадаад үзэмж сайжрах нь эсрэг хүйстний анхаарлыг татна. Гэр бүлийн хүрээнд тааламжтай уур амьсгал ноёлно. Ханиад хүрэх магадлалтай.

Хилэнцэт:

Шинэ сар таны ордод байрласнаар та өөртөө шинэ боломж, аз завшааныг нээж чадна. Таны хүсэл биелэх боломж өндөр байгааг анзаараарай. Ажилдаа амжилт гаргахыг хүсвэл бусадтай хамтран ажиллах арга барилаа өөрчилж, танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Аливаад яарч адгах хэрэггүй. Зөв цаг үеийг хүлээгээрэй. Өдөр тутмын аар, саар асуудал таны санааг зовоож болох ч зөнд нь хаях хэрэгтэй. Орлого санасан хэмжээнд хүрч нэмэгдэнэ.

Нум:

Ажил хэрэг, бизнесийн нууцаа бусдад алдах магадлалтай. Ажлын холбогдолтой нарийн ширийн зүйлийг бусдад ярихгүй байсан нь дээр. Эс бөгөөс та бусдад бэлэн хоол бэлдэж өгсөн хэрэг болно. Алдрын титмээ хадгалахын тулд бусдаас нэлээд зай барих хэрэгтэй болох нь. Тулгарсан асуудалд нөхцөл боломжоо тооцож, ухаалаг шийдвэр гаргахыг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаа сэргэж, итгэлцэл, ойлголцол тогтоно. Санхүүгийн асуудал санаа зовох шаардлагагүй.

Матар:

Таны дотоод зөрчил дээд цэгтээ хүрнэ. Энэ нь таны харилцаагаар илэрч бусдыг тавгүйтүүлэх бололтой. Ажил хэрэг, бизнес хэвийн үргэлжлэх боловч таны хүссэн хэмжээнд хүрэхгүй. Найз нөхдийн хүрээлэлд өөрчлөлт орно. Бусдыг шүүмжлэхийн өмнө тэдний өмнөөс бодож үзэхийг зөвлөж байна. Хэн нэгэнд хэлсэн таагүй үг эргээд өөрт чинь биелэл болох болно. Нойргүйдлээс үүдэлтэй өвчин эмгэг тусах магадлалтай.

Хумх:

Хүлээснээс ангижирч, эрх чөлөөг мэдэрнэ. Таны бодож сэтгэх чинь хүртэл илүү чөлөөтэй болж ирнэ. Үр дүнд нь ажлын амжилтаа ахиулж чадна. Бусдын санаа бодлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Амьдралдаа тэнцвэр, амар амгаланг дахин тогтоож чадна. Эрүүл мэнд, санхүүгийн байдал сайжирна. Аялал, зугаалгад явах, спортоор хичээллэж эрч хүчээ сэлбээрэй.

Загас:

Сүүлийн үед тохиосон бүхэн таны ирээдүйгээ харах төсөөллийг эрс өөрчилжээ. Таны өмнө ямар олон боломж байсныг ухаарна. Ганц бие загаснууд хосоо олно. Гэр бүлдээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, аливаад гомдоллох хэрэггүй. Зугтахыг хүссэн асуудалтайгаа нүүр тулаад үз, та шийдвэрлэж чадна. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй.