НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2015.11.10, Мягмар гараг

Наран ургах шингэх: 08.12-17.40

Үс засуулбал: Сүлд тэнэж одно.

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл хийгээд янаг амрагтайгаа учрахуй, абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл арав хоногт аньюу.

Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ.

Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сүлд тэнэж одно.