Эцэгтээ ээжийг минь жирэмслүүлсэнд нь баярлаж, эхдээ авахуулчилгүй төрүүлсэнд нь л баярлах юм
2015/11/30
Манай эцэг ээжийг жирэмслүүлээд л хаясан юм. Харин манай ээж бид хоёр намайг 5 нас хүртэл үнэхээр хайраар дүүрэн байлаа, ээж маань уур уцаар багатай зөөлөн аядуу байв. Гэтэл намайг 5 настайд хойд эцгийн царай харуулсан. Харин тэр нь 5 настайгаас эхэлж 18 нас хүртэл зодсон.
Анх бага байхдаа болж бүтэх гэж байгаа хүмүүст би гай болоод яахав гээд ээжид ховлодоггүй байлаа. Юманд цохисон, унасан гэж худал хэлээд л ээждээ загнуулна. Хойд эцэг агсан тавьж ээжийг цементен дээр тархиар нь савж зодоход би урдуур нь орж сарваганаж байгаад зодуулдаг байв. Ядаж ганц нэг цохиолтоос нь ч болов ээжийгээ аврах гэж л тэр шүү дээ.
Эмээ өвөөдөө хэлж болохгүй гэж ээж хатуу сануулна. Удалгүй дүүтэй болоход ээжийн ааш дэндүү өөрчлөгдсөн. Нэг удаа шалихгүй зүйлээс болж намайг харааж зүхээд хувцасаа боож асрамжийн газар луу хөөгдөж ч байлаа. Орой гэрээс хөөсөн хэрнээ үүрээр л гэрт оруулж билээ. 8 настай байх үеийн анх ганцаараа харанхуйд хонож үзсэн жихүүдэс төрөм шөнийг бодохоор одоо ч би айдаг. Ээжийн бүх уур цухалыг хойд эцэг төрүүлж харин үлдсэн хайр халамжаа зөвхөн дүүд зориулдаг байв. Энэ мэт зовлонт өдөр хоногууд маш удаан урссаар... Үнэндээ би ээжийнхээ өөдөөс нэг удаа үг сөрж байсан удаагүй ээ. Одоо бодоход би амьдралынхаа бүх шийдвэрийг ээжийн төлөө, ээжийг л бодож гаргаж байлаа. 8, 10жилийн хонхны баяраар ээжийгээ бодоод орсонгүй. Дээд сургуулийн төлбөрөө ч төлж чадсангүй дундаас нь хаясан. Ажил хийвэл хичээл хөөнө, хичээлдээ явбал ажил хөөсөөр... Ажил хийж өвөө, ээж, дүү бас өнөө мөнгөний нэмэргүй ч дэндүү их иддэг хойд эцгийгээ тэжээсээр 5 жил болж байна. Хойд эцэг намайг эцэггүй золбин гэж элдвээр л дуудна, нэг удаа машин зам дээр толгойгоор минь унагааж зодож, нэг удаа уруул сэт цохиж байв. Би ингэж зовсон ч ээжид энэ огт падлийгүй. Бүүр тэрэнтэйгээ муудалцахаараа намайг зодно. Үснээс гартаа сайтар ороогоод чирнэ, унагааж байгаад дээрээс чемодан шиднэ... Улиралд нэг удаа уухаараа надад л агсан тавина. Хоол унд, түлээ нүүрс, дүүгийн хувцас битгий хэл жирэмслэлтээс хамгаалах эмийг нь хүртэл авч өгдөг ч надад ямар ч нэр байхгүй. Боломжоороо 10,20 мянган төгрөг өгнө. Тэгэхээр дараа нь увуулж цувуулж өгсөн мөнгө чинь юм болохгүй байна гэнэ. Бөөнөөр нь өгөхөөр нөгөө сайхан нөхрөө загасанд явуулж зугаацуулна. 25тай хүүхэдтэй байж хоосон хонох гээд байна гэж уурлана. Манай ээжийн ямар хэцүү хүн бэ гэдгийг энэ ганц өгүүлбэр л харуулчих байх. Ээжийг юм хэлэхэд би сонсолгүй:- айн айн гээд хэлчихээр:- Айн айн гээд л хэрэлдэх гээд байгаагий нь хараа гээд л цамнаж эхэлнэ.
-Үгүй ээ, би сонссонгүй тэгсэн юм аа гэхээр:- Нохой хуцахаас доор гээд л... Энэ өвөл ээж өмсөх куртикгүй байгаа юм. Миний мөнгөний боломж болоогүй байхад үгэлсээр л байлаа. Аргагүй дээ гэж бодоод цалин буухыг хүлээлгүй нэг хоногийн өмнө ч гэсэн түр өмсч байг гээд 60 мянгаар куртик авчиртал таалагдсангүй, буцаагаад өөрийг авчиртал тэр орой би яг 4 цаг үглүүллээ. Ээж:- Чи муу ямар зэвүүн юм бэ, би ийм юм өмсөх юм шиг байна уу, архичин авгай нар өмсдөг куртик байна, хурдан үхэхгүй бол доромжлуулчих юмаа гээд л ээжээ гээд л хашгичиж баахан уйлж орилов. За би буцааяаа гэхээр:- Өмс гэж авчирсан юм байгаа биз, өмсчье тэрийг чинь за, архичингийн куртикийг чинь гээд л... Надаас заавал өө эрнэ.
Манай өвөө 90 хүрсэн өөдөр настай, тэгсэн нэг өдөр өвөө бид 2 той муудалцахдаа:- Үхэх нь үхэж, явах нь явбал би нэг амрах байх даа л гэсэн. Төрсөн эцэгтэйгээ уулзвал:- Би ямар чамайг олъё гэж олсон хүүхэд биш санаагүй, чи миний халамцуу оройн үлдэгдэл гэж хэлсэн дээ. Ээж хүртэл:- Чам шиг шээсэн шээс, баасан баасандаа дээрэлхүүлэхгүй, муу ахын минь сүнс гэж бодоод толгойг чинь илээд байхаар давраад бай, чамайг авахуулчих байсан юм гэж ярина.
Миний эцэг эх хоёрын хэн нь ч намайг хүсээгүй, хайрласангүй. Эгч ахгүй болохоор намайг гэх хүн үнэндээ эмээ, өвөө хоёр л байлаа. Эмээ олон жилийн өмнө өнгөрч, харин өвөө минь одоо өнөө маргаашгүй болчихоод бурхан болох цагийг нь тэмдэглэж авах гэж хэдэн шөнө нойргүй хонож байна даа. Энэ хорвоо дээр 2-хон хүн намайг гэдэг байхад би их л баян хүн явж дээ. Эцэгтээ, хүүхний толгой эргүүлж унтаад жирэмслүүлсэнд нь баярлаж, эхдээ авахуулчилгүй төрүүлсэнд нь л баярлах юм даа. Харин эмээ өвөөгөө намайг тэжээж, хүн болгосон ачийг би хэзээ ч хариулж чадахгүй. Ганц арга бол, үр хүүхэдтэй болохоороо эмээ өвөөгийнхөө сайн сайхан чанарыг уламжуулж үлдээх, түүнээс ч цааш өвлүүлэх л байна даа. Хүн болж агаар амьсгалж, газар гишгэж төрсөн би үнэхээр азтай хүн. Амьдралд үнэхээр их хайртай учраас өөрийн амьдралыг хүн шиг хүн, эх шиг эх хүн байж, харамсах зүйлгүйгээр дуусгана аа.
Зочин · 2015/12/08
Монгол эмэгтэй хүн ийм мундаг сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг юм аа
Зочин · 2015/12/03
Naanasa holdood yvaa saihan amidar olsboo uurtu zoriul Harin yu yuni duhand hurlgu nz zaluta bolood jiremsen bolwo TM ohidud IH bhin.amidralaa uudnu tat surgaltand suu TV geer zundu l hymdhan surgalt yvhiin bnshde tsewerheen ajil hii hench harsan dord uzehguger eejige hayaa oorigo bod iim gazar bgad bval ulam l shawar shawhaatai zuuraldal bn amidranashude chi IH uhaantaina konduktor joloochtgo suuna gg Ug bdiishde I'm amidral dundaas sain hanita boln gj yu l bhaw shan ajil hii tsewerhen surgaltand suugad manicur ntr hiihgu yu hench muuhai ajil gj helehguishde Chamd.tgd yvj btal shan soyltoi bolowson Hun taarna .songoltoo l sain hii bolomj gants tohioh CH songolt Hund Olon bdag amjilt sain shan buhnig Chamd husey
Зочин · 2015/12/01
naad balair yumnuudaa hayad hold naiz zaluutai bol uguh tusam davardag humuus baidag
Зочин · 2015/11/30
Busdiig xiisen vildel xelsen vgendee xapamstal n amidap odoo uupiinxuu amidpaliig xuu chi yu ch xiisen naad aildaa vnelegdexgv sn xanitai bol chamaap bid baxapxaj bn ipeedvin ajil tupul amidpald chin az japgal amjiltiig xvsii
Зочин · 2015/11/30
evii de zovsonii etsest jargah bha hamgiin gol ni eruul bietei saruul uhaantai baigaarai az 60gal husye
Сараа · 2015/11/30
Өссөн орчин, туулж буй амьдрал чинь үнэхээр аймаар байж ямар сэтгэлийн тэнхээтэй юм бэ. Зовсоны эцэст жарганаа миний дүү. АМЖИЛТ.
Зочин · 2015/11/30
Yooooh yasan uruvdmuur yum be? Yasan ch muuhai eh Hun be? Yasan hatuu setgeltei yum be? Gesen ch chi saihan setgeltei yum chin chamaig saihan ireedui saihan hani huleej bgaa uudrug bn shuu