Эдийн засгийн алуурчин буюу эдийн засгийг алах гэдэг нь юу вэ? Манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:

 

• Өнөөдөр Монгол Улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макро бүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд, боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.

 
• Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.
 
• ДНБ нь 2011 онд «өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн» гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг.
 
• Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.
 
• Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулснаар эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай, хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь/, арилжааны банкны зээлийн хүү 16-18 хувь, хугацаа нь 3-12 cap байгаа.
 
• Боловсрол, эрүүл мэндийн гогтолцоо гаднын элдэв туршилт явуулганд өртсөнөөс бүрэн гажуудал, хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын полнтехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэддэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэддэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг мөн.
 
• Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас болон тогтмол өсч байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцлийг улам бүрдүүлж байна.
 
• Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаснаар Монголд санхүүгийн асар том хөөс бүрэлдэж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.
 
Дүгнэлт:
 
• Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд оржээ.
 
• Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
 
• Дотоод нийгэм-улстерийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
 
• Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
 
• Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид горьдож хүлээж байгаа.
 
• Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх магадлал өндөр байгаа гэж үзэж байгаа миний дараахь товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.
 
«Эдийн засгийг алах» гэж юу гэсэн вэ ?
 
• Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүй байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м.
 
• Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задлаж эвдэн бусниулдаг. Хувьчлал, бүх унийг либералчлах урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцалийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулна. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг. Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.
 
• Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалттай систем болгодог. Энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог. Энэ байдал нь хөгжлийг урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй «хөвөгч» байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол тогрегийн эдийн засаг уруухи нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа. Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. «Одоо зөвхөн ийм л арга зам байдаг» хэмээн манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.
 
• Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшхи урсгалыг чөлөөтэй болгодог байна. Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чолөөтэй нэвтэрснээр дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсч, өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмжхэн хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагааявуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэдэг тодийгүй багахаан татвараа ч олигтой төлдөггүй аж. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байна.
 
• "Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох" гэсэн нэрийн доор ард түмнийг өмчөөс салгахын зэрэгцээ төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг. Энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигг үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь хүчтэй далд дензуртэй байгааг aнxaapax ёстой.
 
• Бүх сургалт боловсролыг нь либеральчилснаар энэ нь хагас дутуу мэддэгийн хэлтэрхийнүүд, дэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь «чанаж» боловсруулж байна. Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын «зөвлөхүүд», дотоодын эрх баригчдын амлалт, ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүсийг энэ ядуу зүдүү байдлынхаа цаад учир шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм хүмүүсийн эхний нэгэн үе нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.
 
• Элдвийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд оруулдаг аж. Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож, хууль болгож авсан байдаг. Одоо «ийм хуулиуд доор нь амьдарцгаа» гэж байна.
 
• Үндэстний баялагийг нь гадагш нь зөөх дэд бүтцээ өөрсдөд нь зээлсэн мөнгөөр нь хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх элдэв сонин нэртэй төслүүд, «бүтцийн өөрчлөлтийн төслүүд» гэсэн хоёрдмол даад далд утгатайгаар нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зээлээр шахдаг байна.
 
• Ашиг тусаа өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд авахуулж ялангуяа байгалийн баялагийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг нь гадагш нь урсгах үүд хаалгыг нээдэг. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг байна. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.
 
• Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй эд байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн дэлүү хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж шахаж борлуулж байх зах зээлээ болгон хувиргаж авдаг аж. Энэ бол мөнхийн ядуурлын гол цаад шалтгаан юм. Тэд 200-400 жил колоничлосон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.
 
• Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэн ялзран задарснаас энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог юм байна. Ийм гашуун түүх олон улс орныг дайран гарсан бөгөөд хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийг цаад шалтгаан энэ юм.
 
• Үүнийг л "эдийн засгийг алах" гэдэг бөлгөө. Харин энэ бүхний хариуд зөвхөн хоосон үл гүйцэлдэх үзэл суртал л хойно нь үлдэж хоцордог.
 
• Барууны улс орнуудад даяаршил, хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засаг, либералчлал байсан учраас имй тансаг хэрэглээтэй баян амьдардаг болсон юм биш ээ. Харин бусад улс орны эдийн засгийг "алж", хүн хүчний баялаг, түүхий эдийг нь хямд авч байдаг нь шийдвэрлэх ач холбогдолтой ажээ.
 
Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялагийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:
 
• Эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдэвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг
 
• Иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болсноор ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог
 
• Боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй аж. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.
 
• Ийм замаар улс орны хөгжин цэцэглэх бүү хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.
 
• Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөл нь боловсрол, сургалт нь чанаржиж, шинжлэх ухаан, судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа юм.
 
• Иймээс тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг.
 
• Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм. Гарах арга зам , гарц:
 
• Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдлүүдийг гүнзгийрүүлэн нэг бүрчлэн судалснаар үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдлүүдийг таслан зогсоох
 
• Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл суртачжилгүйгээр даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
 
• Гадны элдэвийн явуулга төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, төсөл, хөтөлбөр нэг бүр дээр үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.
 
• Улстөрчид улс орныг элдвийн үр ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачихаад яваад өгдөг энэ либерал эрхзүй "хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг» энэ цоорхойг бөглөснөөр тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байсаар л байна.
 
• Гадаад өрийнхөө хэмжээг байнга мэдээлж, ард түмний хатуу хяналтад байлгах ёстой. Харин өнөөдөр Монголбанкны сайтнаас энэ чухал үзүүлэлтийг нуусан байгаа!?? Ер нь өнөөгийн эрх баригчид жинхэнэ хууль ёсны эзэд нь болох Монголын ард түмнээс нууж хийж байгаа уршигт балгаа «төрийн нууц» гэж «зориуд эндүүрдэг» байдал газар аваад байна. Харин гадаадын түншүүдэд энэ нь ихэнх тохиолдолд аль эрт ил тодорхой байдаг аж. Эдийн засгийг алах нь өнөөгийн бидний аж амьдрал ба ирээдүй хойч үеүдийн маань амьдралыг алж байгаа гэсэн үг юм! 
 
Эдийн засаг-улс төр судлаач Х.Болорболд