Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хурал 09:30 цгат эхлээд байсан. Шүүх хурал дөнгөж сая завсарлалаа.

Г.Алтанхүүд анхан шатны шүүхээс талийгаачийн амь насанд хүрээгүй, биед нь гэмтэл учруулж байсан нь шинжээчийн гурван удаагийн дүгнэлтээр тогтоогдсон тул 3 жилийн хорих ял оноосон юм. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд өнөөдөр дахин анхан шатны шүүхээр хэлэлцэж байгаа нь энэ юм.

Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3 –д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Түүнд оноохоор төлөвлөөд байгаа ял болон хуулийн заалтыг хүргэе.

98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

100 дугаар зүйл. Тарчлаах

100.1.Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сархүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх

107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа