Жин хасах амтат ус гэртээ бэлдэх
2015/12/06
Эрүүл аргаар хялбархан турах хүсэлтэй бүсгүйчүүд болон залуустаа гэрийн нөхцөлд гэдэс цэвэрлэн, өөх хайлуулах 20 төрлийн шидэт ус хэрхэн бэлдэх талаар зөвөлгөө бэлдлээ. Өдөрт 6-8 стикан ус уух нь хүний биеийн тэнцвэрт байдлыг хангаж шингэн дутагдах аюулаас сэргийлж байдаг. Тэгвэл та өдөрт ууж байгаа усныхаа эрдэс бодис болон хэрэгцээт чанрыг нь дараахь зөвлөмжийн дагуу нэмэгдүүлснээр илүүдэл жингээс сэргийлж мөн гэдэс цэвэрлэж , өөх хайлуулан турах боломжтой юм.
Жин хасах ус
Энэ аргаар бэлдсэн усыг зөвхөн биеээс хорыг гадагшилуулаад зогсохгүй жин хасах зорилгоор ууж хэрэглэнэ.
- 1.8 литр ус
- Усан үзэм
- Хэрчиж бэлдсэн тал өргөст хэмх
- Зүсэм нимбэг болон гааны навч
Дээрхи бүгдийг холиж найруулаад хөргөгчинд 2 цаг хөргөнө. Бэлдсэн усаа тухайн өдөртөө бага багаар ууж дуусгана.
Амтат жимсний ус
Зуны аагим халуунд амны цангааг төгс тайлах гүзээлзгэнэ ба кивитэй амтат ус.
- 2 литр ус
- Хүссэн хэмжээгээрээ гүзээлзгэнэ ба киви
Устайгаа дөрвөлжилж хэрчиж бэлдсэн жимсээ холиж хөргөгчинд 2 цаг хөргөнө. Бэлдсэн усаа тухайн өдөртөө бага багаар ууж дуусгана. Киви нь А ба Е витаминаар баялагаас гадна биеийг эрүүлжүүлж гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. Харин гүзээлзгэнэ нь арьс цэвэршүүлэх болон цайруулах нөлөө үзүүлдэг.
Алим, чаннамонтой ус
Энэхүү амтат ус нь ямар ч каллоргүй /илчлэг/ гэдгийг бүсгүй танд дуулгахдаа таатай байна. Энэ ус нь жин хасах болон биеээс хорт гадагшилуулах үйлчилгээтэй энэ нь таны бодисын солилцоог нэмэгдүүлэх тусална. Алимаа нимгэн хэрчин, чаннамоноо нунтаглаад 2литрийн усны саванд хийнэ. Эдгээр нь усаа хийгээгүй байхад савны талаар байхаар орцоо бодож хийнэ. Ингээд усаа хийж дүүргээд хөргөгчинд хөргөнө. Илүү хүчтэй амтыг хүсвэл алим болон чаннамоноо нэмж болно.
Усан үзэм ба бөөрөлзгөнөтэй амтат ус
2 литр ус болон хэсэг усан үзэм, зүсэж бэлдсэн бөөрөлзгөнө,өргөст хэмх, лийр ба гааны навч энэхүү усыг бэлдэхэд шаардлагатай. Хүсвэл хэдэн зүсэм лимон хийж болно. Орцуудаа холиод хөргөгчинд 2 цаг байлгана. Энэхүү ус нь жин хасах болон хорт бодис гадагшилуулах үйлчилгээтэй.
Амин дэмээр баялаг гүзээлзгэнэтэй ус
Энэхүү ус хүний биеийн усны тэнцвэрт байдлын хангаад зогсохгүй арьсийг зөөлөн чийглэг болгох ба үрэвслийн эсрэг найрлагатай. Танд 1 аяга гүзээлзэгэнэ, 2 аяга дөрвөлжилж хэрчсэн тарвас, амт оруулах розмарин ба 2 литр ус хэрэгтэй. Холицоо усны саванд холиод усаа нэмэж хөргөгчинд 2 цаг байлгаад хэрэглэнэ.
Өөх хайлуулж тураах ус
Биеийн хорт бодисыг гадагшилуулж, тураах үйлчилгээтэй. Танд 3 литр ус, 2 хоолны халбага алимны цуу, 1 хоолны халбага лимоны шүүс, 1 цайны халбага нунтаг чаннамон ба тал алим хэрэгтэй. Хольцоо холиод блендерт 10 сек блендердэнэ.
Өргөст хэмх, лимонтой ус
Лимон нь таны дархлалын системийг нэмэгдүүлэх болон биеийн хорыг цэвэрлэх үйлчилгээтэй. Энэ усыг бэлдэхэд 8н аяга ус, дундаж хэмжээтэй өргөст хэмх /нимгэн хэрчсэн/, бүтэн лимон /нимгэн хэрчсэн/, 10ш гааны навч хэрэгтэй. Эдгээрийг холиод хөргөгчинд хонуулаад өглөө нь ууж хэрэглэнэ.
Алоетой ус
Алоен навчнаас доторхи гелийг нь салгаж/2х.хлбага/ аваад 1 аяга ус, 2 х.халбага лимоны шүүстэй хамт блендерлэнэ.
Цагаан гаа, лимонтой ус
Тасалгааны темпартуртай 3н литр ус, тал лимон /шүүсийг нь шахна/, 1 см гарантай цагаан гаа хэрэгтэй. Ус болон лимоны шүүсээ холиод дээр нь цагаан гаагаа үрж хийнэ. Өглөө эрт өлөн дээрээ уувал нэн сайн.
Гэдэс цэвэрлэх Супер цэвэрлэгээний ус
3литр ус, 2 х.халбага лимоны шүүс, 2 х. халбага агч модны чихэрлэг шүүс, 1/10 цайны халбага нунтаг улаан чинжүү мөн бага зэрэг давс хэрэгтэй.
Бэрсүүт жүржний амтат ус
Энэ ус нь бөөрний үйл ажиллагааг дэмжих, бөөр цэвэрлэх, гэдэс дүүрэлтийг намдаах үйлчилгээтэй ба эрүүл арьстай болгоно.
- 2 литр ус
- Тал лимон – Нимгэн хэрчсэн
- 1ш Бэрсүүт жүрж
- 1аяга хэрчсэн өргөст хэмх
- 1 ц.х үрсэн цагаан гаа
- Бага зэрэг мөс
Холицоо холиод 24 цаг хөргөгчинд байлгаад хэрэглэнэ.
Ананстай амтат ус
Хэрэв та бага зэрэг халуун орны амтыг мэдэрэхийг хүсвэл энэ усыг хийж уугаарай. Танд 2 литр ус, 2ш чихрийн нишингэ, хан боргоцойн хуваагдсан хэсгүүд хэрэгтэй. Хольцоо холиод бага зэрэг мөс хийж хөргөгчинд 2 цаг байлгаад ууна.
Зочин · 2015/12/06
Nice