Гэр бүлээрээ тойрч суучихаад сүлд модоо чимэглэх чимэглэлээ өөрсдөө хийгээд суувал сайхан. Өртөг ч бага, дээрээс нь гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлээд л нэг оройг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Бэлдэх зүйлс нь ч гар доорх материал учраас хүндрэл гарахгүй шүү. За ингээд дагаад хийцгээгээрэй.

1. Шатсан чийдэнгээ ашиглаад л ийм хөөрхөн чимэглэл хийж болох нь. Заавал шатсан ч гэлтгүй зүгээр худалдаж аваад хийсэн ч болно шүү дээ. Айл болгонд л ийм чийдэн байгаа байх гэж бодож байна. Чийдэн дээр нэмээд модны мөчир, бор өнгийн бүдүүн утас, цагаан нунтаг саа, нүд, хамрыг нь хийх шахдаг будаг эсвэл жижиг шигтгээнүүд ч байхад л хангалттай. Цавуугаар нааж тогтооно гэдгээ мэдэж байгаа тэ?

2. Ногоон өнгө орсон ямар ч даавууны өөдөс ашиглаж болно. Хажуугаар нь бас хүссэн өнгийн даавуугаа алаглуулаад хийж ч болно. Зурган дээрх шиг нарийн туузнууд ашиглавал гоё. Голд нь модны нарийхан мөчир барьж байгаад түүнээсээ зангидаад л болох нь тэр.

3. Ахлах сургуульд байхад хөдөлмөрийн хичээл дээр ноосон утсаар юм нэхэж сураад үлдсэн утас нь гэрт л байгаад байдаг шүү дээ. Тэгвэл одоо тэрнийгээ ашиглаад ийм гоё однууд хийж болох байсан байна шүү дээ. Нарийн төмөр утсаар гол хэлбэрийг нь гаргаад гадуур нь утсаараа жигд шахаж ороогоод л болно. Оосрыг нь ч бас утсаараа хийчихнэ. Голд нь байгаа бөм бөмүүдийг хийж болно, хийхгүй байсан ч болно. Бөм бөмийг хэрхэн хийхийг ЭНДЭЭС хараарай.

4. Шилтэй ундаа, пиво, жүүс гээд ийм тагтай зүйлс уухаараа цэвэрхээн онгойлгож аваад л цагаан өнгөөр будчих. Тэгээд л түүн дээрээ фломастраар нүд, ам, товч, хамрыг нь зураад л ерөнхийдөө болчихно. Тэдгээрийгээ хооронд нь цагаан өнгийн туузан дээр ингэж наагаад дээр нь улаан туузаар гоёчиход л болоод явчихаж байгаа юм даа.

5. Хуучин байсан шилэн бөмбөлгөө ч мөн илүү үзэмжтэй хөөрхөн болгож болно шүү. Маш амархан бөгөөд чамд ердөө усан будаг, фломастер байхад л хангалттай. Тэгээд л яг үүн шиг гэр бүлийнхнийхээ хурууны хээгээр ийм хөөрхөн цаа буга, цасан хүн гээд л олон зүйл зурж болно шүү.

6. Мөн дурын өнгийн ноосон утас ашиглаад бөмбөлгүүд хийж болох нь байна. Яг л муур тоглох дуртай байдаг бөөрөнхий утас шиг л болгож байгаад дээр нь заавал үүн шиг гэлтгүй өөрийн хүссэн чимэглэлээ хийж болно. Өнгийн цаасаар, эсгий материал, жижиг өнгө өнгийн гэрэл, хөвөн гээд л хүссэн зүйлээрээ нэмж чимэглэж болно шүү.

 

ЭХ сурвалж: www.Goolingoo.mn