Хошин урлагийн хамгийн отгон  продакшин  болох “ЭМОЦИ” продакшины захирал, жүжигчин МУСТА Д.Түвшинтөр буюу Төөтөөгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

 Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн тэрбээр хошин урлагийн салбарт хэдийнэ танигдсан билээ. Өдгөө тэрбээр хошин урлагийн отгон продакшиныг удирдаж,  уран бүтээлээ амжилттай туурвиж явна.

            Ингээд үзэгч олноо хүндлэгдсэн авяаслаг түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж  амьдралд нь аз жаргал, ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.  

Б.Хорлоо