Л.Гансүх нарыг шүүх хурал эхэллээ
2015/12/21
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Гансүхэд 4,6 жил хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг 4 жилээр хасаж, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Тэгвэл энэ шийдврийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг яг одоо Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд яг одоо хэлэлцэж байна.
Л.Гансүхийг уг шүүх хуралд хорих агиас онлайнаар оролцуулахаар болсон бөгөөд ерөнхий сайд асан Н.Алтанхуя ажиглагчаар оролцож байгааг эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/12/21
хурал нь эхэлсэн бол өнөөдөр хариу нь гарах л юм байна. Хойшлогдоогүй гэдэг чинь шийдвэр гарна гэсэн үг үү