Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлэг сонгохдоо хадгалах хугацаа нь дууссан эсэхийг сайтар нягтлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас онцгойлон сануулж байна. Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим алдсанаас чанар нь муудсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарууллаа.

Иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа:

1. Хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах
2. Сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анзаарах
3. Max, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бусад бэлэн бүтээгдэхүүнээс тусад нь авч явах
4. Хөлдөөсөн, хөргөсөн хүнс худалдаж авсан бол аль болох богино хугацаанд хөлдөөгч, хөргөгчиндөө хийхийг санууллаа.

Түүнчлэн таны худалдан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал, шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хегц үүссэн байвал мэргэжлийн байгууллагад хандаарай.

Мөн хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал авахгүй байхыг анхаарууллаа.