Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шавыг Дархан-Уул аймагт тавьсан байна.

Уг цахилгаан станцын барилгын ажил ирэх гуравдугаар сараас эхлэх бөгөөд 2016 оны есдүгээр сар гэхэд бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөжээ. Станцын ажил эхэлхэд дагаад 50 орчим ажлын байр шинээр бий болох аж. "Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах тухай хамтын ажиллагааны гэрээ"-нд Дархан-Уул аймаг, "Сектех" групп, БНСУ-ын "Чангва Энержи" компаний төлөөллүүд 2014 онд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Станцыг нийт 20 сая ам.доллараар барьж байгуулах тооцоо судалгаа гарчээ. Хог хаягдлыг баялаг болгон хувиргах, Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт түүх болон бичигдэх өндөр технологи бүхий анхдагч үйлдвэрүүдийн нэг Дархан-Уул аймагт байгуулагдахаар болжээ.

Т.Буянаа