Сэрэмжлүүлэг: Бага насны гурван хүүхэд түлэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байна
2015/12/28
БНХАУ-д үйлдвэрлэсэн халуун тогоог газар тавьж ахуйд хэрэглэж байгаа нь багас насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл асран хамгаалагчид анхаарал болгоомжгүйн улмаас хүүхдүүд түлэгдсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван хүүхэд түлэгдсэн байдалтайгаар ГССҮТ-д хүргэгдсэнг сэрэмжлүүлж байна. Тодруулбал 2015-12-25-ны өдрийн 17 цагийн орчим БЗД-ийн 28-р хороонд оршин суух 11 сартай, эмэгтэй Х ус буцалгагчтай халуун усанд түлэгдэн ГССҮТ-д хүргэгдсэн байна. Одоогоор охин тус эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа юм байна.
Мөн 2015-12-25-ны өдрийн 11 цагийн үед ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад СХД-ийн 10-р хороо, Зүүнбаян уулын ..-р тоотод суух 2 настай эрэгтэй Б нь гэртээ халуун тогоонд буцалж байсан хоолонд бөгсөн биеэрээ унаж эмчлүүлж байгаа юм байна. Уг хэргийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа ажээ.
ГССҮТ-д түлэгдсэн хүүхэд ирлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 16-р хороонд оршин суух нэг сар таван сартай, эмэгтэй Н гэгч нь 2015-12-26-ны өдрийн 18 цагийн үед гэртээ халуун тогоонд буцалж байсан хоолыг гишгэж унан зүүн чих, гар хөл, цээж нуруу түлэгдэн гэмтсэн байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм байна.
Энэ төрлийн хэрэг гол төлөв өвөл, хаврын улиралд гардаг бөгөөд эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Мөн халуун тогоог газар байрлуулахгүй байх хэрэгтэй. Сэрэмжлүүлгийг хэдийгээр цагдаа, онцгой, эмнэлгийн байгууллагаас өгдөг ч мэдээллийг зарим тохиолдолд хүмүүс уншихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл зурагт үздэггүй, сонин сайт уншдаггүй хүмүүст сэрэмжлүүлэг хүрч чадахгүй байна. Тиймээс энэхүү мэдээг уншсан төрийн албан хаагчид буюу хорооны нийгмийн ажилтнууд хариуцан ажиллаж буй хэсэгт амьдрах эмзэг бүлгийн айлуудад сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлээ.
irgen · 2015/12/29
Ene estoi hetsuu ymaa hetuu bna huuhduuded sain anhaat ch baihfui bol yanaa
Зочин · 2015/12/28
oomgg
baigal · 2015/12/28
haluun togoo hereglehiig bolon hyatadaas oruulj irehiig horiglomoor bna, mash olon huuhed tulrgdej bna. mongolchuud bid zuuhan deeree plitken deeree hool undaa hiigeed bolood bdag bsan biz de, haluun togoo nyalh ursiin tam bolj bna humuusee.