Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр "Хурд" хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан юм.

Ийнхүү тэрээр энэ их хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Монгол улсын ерөнхийлөгчөөс Урлагийн гавъяат зүтгэлтэн гэсэн эрхэм цол тэмдгийг хүртлээ. Эрхэм уран бүтээлчдээ баяр хүргэхийн дашрамд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.