Нөхөр бид хоёрт бэрхшээл, зовлон нүүрлэхгүй сайхан байлаа. Тэгтэл нэг л өдөр зөвхөн кинон дээр л байдаг гэж бодож явсан зүйлс болов. Саяхан нэг сайн найзынх нь төрсөн өдөр болсон юм. Оройтох байх шүү хүлээлгүй унтаж байгаарай гээд найзуудтайгаа гараад явлаа. Гадуур найзуудтайгаа яваад байдаггүй болохоор нь юу ч бодолгүй зүгээрээ хайраа гээд л явуулсан юм. Цаг нэлээн орой болж би ч унтаж чадахгүй хүлээгээд сууж байтал найз нь над руу залгаад согтчихоод гэр рүүгээ явна гээд байна эндээ хонуулчих уу? гэлээ.

Унаа тэрэг байхгүй, автобус явахгүй дээрээс нь тасарчихсан байгаа хүнийг ганцааранг нь яаж явуулах вэ гэж бодоод за наанаа хонуулчих л гэсэн. Маргааш нь анх удаа гадуур хоносон дээрээс нь архи уусан гээд олон хийж байгаагүй буруу зүйлээ хийсэн болоод ч тэр үү их гэмшсэн царайтай хүн орж ирлээ. Миний ч уур хүрээд л, гомдол төрөөд манай хүн ч уучлалт гуйгаад байхаар нь за за ахиж ийм зүйл болохгүй шүү гээд өнгөрсөн юм. Тэгтэл сарын дараа нэг юм асууя гэснээ хэрвээ би өөр бүсгүйтэй унтчихсан байвал чи яах вэ? гэдэг юм байна. Өөрөөсөө ч илүү итгэдэг болохоор хэзээ ч тийм зүйл болохгүй гэж бодож байна гээд л их итгэлтэй хариулсан. Тэгсэн хайр нь жинхнээсээ өөр бүсгүйтэй унтчихсан гэж байна. Эхэндээ ч надаар л тоглоод, шалгаад байгаа юм болов уу гэж л бодогдохоос үнэн байж болно гэж огт төсөөлөгдөхгүй байлаа. Хэд хоногийн дараа ахиад л нөгөө зүйлээ яриад эхлэхээр нь уур хүрээд л үнэхээр тэгсэн юм уу гээд ширүүхэн асуутал тийм болж таарсан юм даа. Согтчихлоо энд нь хонууллаа гэж байсан найзынх нь яриа, маргааш өдөр нь ирээд өөрийнх нь хэлсэн тасарчихсан байсан уучлаарай гэсэн үгс бүгд худлаа болж таарсан юм. Ингээд л нөгөө кинон дээр л гардаг гэж бодож байсан зүйл бодит биелэлээ олсон юм даа. Тэгтлээ их итгэж, хүндэлж, ирээдүйн талаар төсөөлж байсан бүх сайхан зүйлс нуран унах мэт болсон юм даа. Яг тэр үед уурлах гэхээсээ илүү маш ихээр гомдож, цээжинд хөндүүр оргиод явчих нь тэр.

Уурлаж, хашгиралгүйгээр яагаад тэгсэн юм, надаас уйдсан юм уу, хайргүй болчихсон юм уу гэхэд үгүй ээ тийм биш зүгээр л тэнэг гэмээр зүгээр л үзмээр санагдаад тэгсэн юм гэж хариулсан. Бид хоёр аль аль нь урьд өөр хүнтэй унтаж байгаагүй бие биедээ л өөрсдийгөө өгсөн байсан л даа. Тийм болоод ч тэр үү зүгээр л сонирхол төрөөд гэхэд нь байж болох юм Одоо би яах аа мэдэхгүй байна салсан нь дээр үү шударга байна гээд нүдээ аниад цаашаа хамтдаа явах уу?