Хүзүүгээ үрчлээгүй болгох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

 

Алхам №1

Ихэнх охид, бүсгүйчүүдийн мөрөөдөл үрчлээгүй, урт нарийнхан хүзүү. Тэгвэл дасгал сургуулилт, йогийн тусламжтай хүзүүнийхээ үрчлээнээс салах боломжтой. Дээд уруулаа доод уруулдаа нийлүүлж, хавирган сар шиг хэлбэртэй болго. Уруулаараа энэ байрлалыг авахад таны хүзүү тэнийж, гүрээний судас дээш өргөгдөх болно. Нэг удаа хийхдээ 1-5 минут үргэлжилнэ.

Алхам №2

Уруулаа урагшлуулаад эрүүгээ дээш өргө. Энэхүү дасгал хамгийн үр дүнтэй бөгөөд хүзүүний арьс тэнийхээс гадна хацар дээш өргөгддөг байна.

Алхам №3

Цэх харж зогсоод цээжээ бага зэрэг урагшлуул. Энэхүү дасгал хүзүүнд ачаалал өгч, үрчлээг тэнийлгэдэг.

Алхам №4

Амаа жимийгээд инээж буйгаар хажуу тийшээ хар. Энэхүү байрлал хүзүүний арьсыг чангаруулдаг.

 

 

Алхам №5

Амаа жимийгээд эрүүгээ дээшлүүлж, хүзүүнийхээ арьсанд ачаалал өг. Хүзүүний арьс их эмзэг учир тун болгоомжтой харьцах хэрэгтэй. Тиймээс хүзүүний үрчлээг арилгахын тулд гараараа хүрэх, хүчтэй аппарт ашиглах нь сөрөг нөлөөтэй. Дасгал болон уйгагүй хөдөлмөрийн ачаар хүзүүний үрчлээг арилгах боломжтой.