Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд 2015 оны 12 сарын 21-22 нд охин үрээ орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ.

Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Хэдий ээж нь олдож өөрий биеэрээ асарч байгаа гэсэн мэдээллийг бид та бүхэнд өмнө хүргэж байсан билээ. Гэтэл энэ талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас тодруулахад "Охин өнөөдөр 16:40 цагийн орчимд нас барсан бөгөөд одоохондоо нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн харамсалтай мэдээ дуулгасан юм. Харин охины ээжид Эрүүгийн хуулийн тусгай 117,1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.