Хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орон болжээ
2013/08/14
Дэлхийн улс орон бүрт жилээс жилд хар тамхи хэрэглэгчид нэмэгдсээр байгаа тухай сэртхийлгэсэн мэдээ чих дэлсэн болсон. Одоогийн байдлаар дэлхий нийтээр 265 сая хүн хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байгаа нь судалгаагаар гарчээ.
Хэдэн жилийн өмнө манай улс хар тамхи тээвэрлэгч орны тоонд бүртгэгдэж байсан бол өдгөө хар тамхи хэрэглэгч орны тоонд орох болжээ.
Манай улсын хэмжээнд, 2000 оны байдлаар хар тамхи хэрэглэгчдийн тоо 52 байсан бол, 2006 он гэхэд 410-д хүрч нэмэгдсэн байдаг. Харин өнгөрсөн оны байдлаар энэ тоо 561 болсон судалгаа бий. Мансууруулах эм, бодисыг хэрэглэхийн эсрэг дэлхий нийтээр тэмцэж, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа хэдий ч хэрэглэгчдийн тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа аж.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн цаана гэмт хэрэг заавал байдаг. Тодруулбал, энэ чиглэлийн гэмт хэрэг 2008-2012 оны хооронд 90 гаруй гарсан бөгөөд 300 гаруй иргэн холбогдоод байгаа аж. Энэ тоо цөөн хүн амтай манай улсын хувьд өндөр үзүүлэлт гэж болохоор. Хамгийн ноцтой нь, манай улсын иргэд хар тамхи тээвэрлэсэн хэргээр харийн оронд ял эдлэх нь цөөнгүй байна. Тэр дундаа урд хөрш болох БНХАУ, Солонгос, Малайз, Казакстан гэх мэт 16 оронд манай иргэд хар тамхины хэрэгт холбогдоод байна. Эдгээрээс гадна АНУ-д дөрвөн хүн байгаа аж. Дээр дурьдсан улс оронд хар тамхитай холбоотой гол хэргүүд үйлдэгддэг байна. Өнөөдрийн байдлаар нийт 152 хүн ял эдэлж байна.
БНХАУ-д гэхэд хар тамхины хэргээр манай улсын 10 гаруй Монгол иргэн хоригдож байгаа юм. Тэдний зарим нь цааз, бүх насаараа хоригдох ял сонссон иргэд байдаг аж. Харин Малайз улсад дөрвөн хүн хар тамхины хэрэгт шалгагдаж байна. Мөн БНХАУ-ын өмнөд муж Хонконгод долоо, Макоад нэг хүн шалгагдаж байна. Энэ мэтчлэн харийн оронд шалгагдаж, ял эдэлж буй монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг энэ төрлийн судалгаа бэлхнээ харуулна.
НҮБ-аас гаргасан судалгаагаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна . Энэ бол дэндүү хэтэрсэн тоо. Энэ байдлаараа ирэх жилүүдэд энэ тоо хэд хүрч нэмэгдэх нь тодорхой бус.
Ер нь гадаад улсуудад үйлдэгдэж байгаа хэргүүдийн дийлэнх нь буюу 60,1 хувь нь хулгайн хэрэг байдаг аж. Дараа нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа орж байна. Тодруулж хэлбэл, 36 хувь нь хар тамхины хэрэгтэй холбоотой байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Казакстан Улсад хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн хэргээр ял эдэлж байгаа эхнэр, нөхөр хоёр байгаа аж. Тэд 17-19 жилийн ял авсан тухай холбогдох газраас мэдээлж байна. Мөн одоогийн байдлаар БНХАУ-д хар тамхины хэргээр цаазын ял сонссон 2-3 хүн бий. Гэхдээ одоогоор цаазын ял гүйцэтгэсэн хүн байхгүй байна.
Хэрэгт холбогдсон хүмүүс амьдрахын эрхээр энэ замыг сонгосон гэх үгс тэдний эхний хэлэх эхний шалтгаан. Зарим нь олон улсын нисэх онгоцны буудал, галт тэргээр явахдаа хүний дайвар ачаа авсанаас уг хэрэгт холбогддог гэнэ. Эдгээр хүмүүс бол санамсаргүй үйлдлээсээ болоод хэрэгтэн болсон хохирогчид. Ийнхүү бусдын ачаа, тээшийг зөөж яваад хэрэгтэн болдог хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.
Харин хар тамхи залгин, биедээ авч явдаг бүлэг хүмүүс бол тодорхой зорилго бүхий гэмт этгээдүүд. Тэд бол богино хугацаанд их мөнгө олох гэсэн шунаг сэтгэлээр энэ замыг сонгодог.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/16
enenees hol yavj chadahgyi bol h.o.h.i.c.h.i.n.
Зочин · 2013/08/16
enenees hol yavj chadahgyi bol ***i chini kkkk
Зочин · 2013/08/15
xarangiin lxagbaagaas asyy ./
Зочин · 2013/08/15
boljiin boljiin manaih ch gesen hereglehed yadiin arhi uusnaas derl bhdaa