Баянгол дүүргийн гуравдугаар хороо, “Нарны гүүр”-ний урд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж явахдаа “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгахад их хэмжээний архи хууль бусаар тээвэрлэж явсан нь илэрчээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн 42 настай эрэгтэй Х гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй 5740 ширхэг архи тээвэрлэж явсныг саатуулсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.