Найз охин маань бүүр эртнээс намайг хуурдаг байж
2013/08/20
Сайн байна уу? Би одоо 24 настай эрэгтэй. нэг бүсгүйтэй сурагч байхаасаа үерхэж байна. 1 настай хүүхэдтэй, хуримаа хийхээр төлөвлөж сүй тавьсан байлаа.
Гэвч өөр залуутай уулздаг байсныг нь хүүхдээ төрсний дараа мэдсэн. Харин тэр залуутай нилээд олон удаа уулзаж, хамт хонож, бүр гэрт нь хүртэл очдог байсан юм билээ. Харин би тэр залууг нь таньдаг. Бүр ярьж ч үзсэн “энэ бүхэн үнэн, биднийг уучлаарай” гэхдээ найз охин чинь чамаас салсан гэж хэлдэг байсан” гэж хэлсэн. Бид хоёр оюутан байхдаа нэг гэрт байдаггүй байсан ч өдөр болгон уулзаж, хамтдаа гадуур зугаалж, кино үзэж байгаад орой гэрт нь хүргэж өгөөд би гэрлүүгээ явдаг байсан. Харин намайг явсны дараа тэр залуутайгаа уулздаг байсан гэсэн. Тэгээд гэрийнхэндээ надтай уулзаж байна, хамт хөдөө явж байна гэж хэлээд тэр залуутай хамт хонодог байсан байгаа бүр надад хүртэл худлаа хэлдэг байсан гээд л бодоорой. Би хамт амьдарвал бүтэхгүй юм байна салая гэж бодсон ч 2 гэрийнхэнээ бас хүүхдээ бодоод чадахгүй юм. Бүр өөр хүүхэнтэй хүртэл уулзаж, албаар баригдвал адилхан болоод санаа сэтгэл арай өөр болох байх гэж бодоод хэсэг уулзаж учирч явлаа гэвч тэр мэдсэн ч нээх тоохгүй байх юм.
Одоо хүртэл тусдаа амьдарч байгаа ч заримдаа уулзаж, хүүхэдтэйгээ хамтдаа байдаг. Би салмаар байгаа ч хамгийн гол нь хүүхдээ өнчин орхиж чадахгүй, бас найз бүсгүйгээ өрөвдөөд байх юм. Тэгээд бас уучилж ч чадахгүй байна энэ талаар бүтэн жил бодож ганцаараа шаналж явлаа би яах ёстой вэ надад зөвлөөч...