НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
1 цагийн өмнө

2026 оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авсан.
Энэ хугацаанд 41,020 иргэн нийт 779.4 сая төгрөгийн татвараа буцаан олголтоосоо төлсөн байна.
Мөн энэ сард багтаж 2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.







