Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар ажлынхаа эмэгтэйг хэрцгийгээр хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж байгаа билээ. Харин хохирогч эмэгтэй маш олон хагалгаанд орсон бөгөөд одоог хүртэл эмчлүүлж байгаа юм байна.

Б.Ханбаатарын тушаал, шахалтаар хохирогч эмэгтэйг сумын төвөөс аваад хөдөө гаргаж түүнд хүргэж өгсөн Г. Ариунболдыг үүрэгт ажлаас нь халсан ч саяхан буцаан төрийн албанд авчээ. Уг гэмт хэрэгт холбогдсон дээрх залуус МАН-ын гишүүд юм байна.

Өнгөрөгч 9 дүгээр сард гарсан уг хэргийг тодруулбал малын гоц халдварт өвчин гарсан гэж хуураад айлын унага тамгалах найранд хохирогч эмэгтэйг авчирсан бөгөөд тэд архи ууж, нэлээд согтсон аж. Харин малчин айлын гаднаас Б.Ханбаатар эмэгтэйг машинд суулгаж, давхиад айлаас холгүйхэн жалгад аваачиж, хэрцгийгээр хүчирхийлж, шулуун гэдэс, үтрээ рүү нь төмөр хийн яргалж, гэмтээсэн байдаг.

Гэвч хохирогч эмэгтэйг хүчирхийлэгчийн гарт хүргэж өгсөн гэгдэх Г.Ариунболдыг сар шинийн баярын үеэр сумын ЗДТГ-ын даргаар эргүүлэн томилжээ. Мөн түүнтэй хамт явж, хүчирхийлэгчид үйлчилсэн Эрхэмбаяр хүртэл сумандаа ажлаа хийсээр байгаа юм байна. Хамгийн гол нь тэднийг энэхүү албан тушаалд томилсон хүн нь сумын засаг дарга Баярнэмэх аж. Харин Ариунболдын аав Ганболд нь сумын ИТХ-ын дарга юм байна. Өөрөөр хэлбэл МАН-ын хурган дарга нар Төв аймгийн Баянчандмань суманд ийнхүү ноёрхолоо тогтоогоод байгаа нь энэ юм байна.

Н.Ганаа