УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн сэтгэц эрүүл эсэхэд эргэлзэж болохоор байна. Сар шинийн өмнө тэрбээр Өвөрмонголын уранбүтээлчдийн “Монголоороо байгаасай” хэмээх дууг Дашдондог, С.Амармандах нарын дуулснаар буюу клиптэй нь хуулбарлан өөрийнхөө дүрсийг нэмэн дуулжээ. Хамгийн гол нь үг Цогжил, Гүндалай гэсэн байгаа юм. Харин түүнийг “оюуны өмч хулгайлсанд гомдолтой байна” хэмээн Дашдондог хэвлэлд ярилцлага өгсөн ч тэгэс хийгээд дуугүй болсон байна. Монголоороо байгаасай дууны үгийг харьцуулаад харахаар тэнд Гүндалайгийн бичсэн үг угаасаа байхгүй. Ямартай ч оюуны өмчийн хулгайчаар цоллогдож “бүтэхгүй хүн” гэдгээрээ тэр дахин олонд танигдлаа.

Мөн саяхан тэрбээр “Сайн байцгаана уу? Сайхан эвлүүлэг хийсэн, мөн share хийсэн, Like дарсан, сайхан сэтгэгдэл бичиж урам өгсөн, сайхан сэтгэлтэй эрхэм хүмүүн та бүхэндээ маш их баярлаж байна... Тренд үг, Монголоороо байгаасайг оруулсан сайхан эвлүүлэг хийсэн хүмүүст ихэд баярлах бөгөөд өндөр урамшуулалтай болно. Ард олон Like, share зэргээрээ дүгнээд өгөх болно” гэжээ. Эдийн засгийн хямралын үед тэрбээр мөнгөөө хайрлаж, хямд төсөр аргаар сошиал сурталчилгаагаа хийлгах зальтай арга олсон нь энэ аж. Эдийн засгийн хямралд чөдөрлүүлж, ядарсан иргэд ийнхүү түүнээс мөнгө горьдон лайк шээрээр бөмбөгдөж байгаа юм байна. Тэгэхээр цахим хэрэглэгчид түүний сурталчилгааг түгээснийхээ хөлсийг Л.Гүндалайгаас нэхэмжлэх хэрэгтэй.

Мөн түүнийг эрүүл эсэхэд эргэлзэх зүйл олон байгаагийн заримыг дурдвал нэгэн фейсбүүк хэрэглэгч “ Ирэх сонгуульд ялаарай. Ялж чадахгүй бол чацга царайлаад яв” гэжээ. Харин хариуд нь Л.Гүндайлай “за” гэсэн коммент бичсэн байгаа бол мөн “Гүндалай шиг тэнэг хүн цөөхөн байгаасай” гэсэн нэгэн хэрэглэгчийн сэтгэгдэлд хариулахдаа тэрбээр “Хайртай шүү буюу Зүрхэн хэлбэрийн нүдтэй дүрс илгээсэн” байна. Мөн зарим хүний сэтгэгдэлд хэлээ гаргасан дүрс зэргийг илгээж байгаа харагдана.

Олон нийт түүнийг мангар балай, эргүү, сэтгэцийн асуудалтай хэмээн шүүмжилж байна. Харин энэ аккаунт нь хэн нэгний гарт оров уу эсвэл эрхэм Гүндалай өөрөө энэ аккаунтаа хөтлөн бусдаар даажигнаад байгааг ойлгох оо байлаа.

Сошиал ертөнцөд ийнхүү бусдын бухимдалыг барж байгаа түүнийг УИХ-ын гишүүн болгочихвол ард түмнийг сэтгэлийн шаналалд унагаж, зовлон дээр нь зовлон нэмж мэдэхээр хүн байна шүү.

Н.Чимэг