Гар утас хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

Гар утас нь орчин үеийн харилцаа холбооны салшгүй нэг хэсэг юм. Олон улс оронд хүн амын хагасаас илүү хувь нь гар утас ашигласнаар түүний зах зээл хурдацтай нэмэгдэж байна. 2014 онд тооцоолсоноор 6.9 тэрбум гар утасны захиалга дэлхий даяар байсан байна.

Гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор түүний нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх болзошгүй нөлөөллийг судлах, ойлгох хянах нь чухал юм.

ДЭМБ нь сүүлийн 12 жилийн хугацаанд хийгдсэн олон тооны судалгааг гар утас болзошгүй эрүүл мэндийн эрсдлийг учруулж байгаа эсэхийг судалжээ. Одоогийн байдлаар гар утас ашигласны улмаас хүний биеийн дулааныг нэмэгдүүлэхээс өөр ямарч сөрөг нөлөөгүй гэж тогтоосон байна.

Цахилгаан соронзон орны нөлөөллийг бага болгох үүднээс дараахь зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

· Сүлжээ сайтай орчинд утсаар ярихад бага чадал зарцуулагдах тул өртөлт нь бага байна. Иймд сүлжээ муутай орчинд ярихгүй байх. Энэ үед гар утас станцтай холбогдохын тулд их чадал зарцуулдаг учир түүний хэмжээгээр туяаны түвшин нэмэгддэг.

· Толгойд ирэх цацрагийн нөлөөллийг багасгах үүднээс чихэвч, микрофон ашиглах

· Гар утас худалдан авах үед SAR(хувийн шингээлтийн зэрэг) –н утга нь бага байлгахыг анхаарах хэрэгтэй. SAR=2Bт/кг бага байх, энэ үзүүлэлт нь гар утасны заавар дээр тодорхой бичигдсэн байх ёстой.

· Аль болох богино хугацаанд гар утсаар ярих

· Хэрэглэгчтэй холбогдох эхний хэдэн мөчид утсаа чихнээсээ хол байлгах хэрэгтэй. Түүнчлэн интернэтэд орох үед туяаны хэмжээ нэмэгддэг тул энэ үед утсаа биедээ ойрхон байлгаж болохгүй.

· Биеэс 30-40 см-ийн зайтайгар утсаа ашиглан мессеж бичих нь гар утасны антенны цахилгаан соронзон долгион нь зайнаас хамаарч хурдан буурдаг учир толгойноос хол байлгах арга юм.

· Интернэтийн модем, рутерээ гэртээ хэрэглэхгүй байгаа үедээ унтрааж байх, Хөршүүдээсээ ч үүнийг хүсч болно.

· Машин жолоодож байгаа үед утсаар ярихгүй байх ба гадна антеннтай автомашинд шаардлагатай үед ярих

· Цахилгаан шат болон аадар бороотой үед гар утасаараа ярихгүй /битүү орчинд гар утаснаас ялгарах цацрагийн хэмжээ илүү их өсдөг/

· Хөдөө орон нутагт явж байх үед сүлжээ тасрахаар гар утас ажиллахгүй гэж иргэд андуурдаг. Гэтэл гар утас автоматаар сүлжээгээ хайх үедээ илүү цацраг ялгаруулдаг. Тиймээс ч чихэвчээр ярих, сүлжээгүй газарт гар утсаа унтраах

· Гар утсаа цэнэглэж байх үедээ утсаар ярихгүй байх, ярьсан тохиолдолд цэнэглэгчээ түр салгаж байх хэрэгтэй

· Мөн таны гар утасны баттерей дуусаж буй болон хамгийн бага байх үед утсаар бүү дуудлага хийгээрэй. Энэ үед цацрагийн хэмжээ 1000 дахин илүү хүчтэй байдаг бөгөөд энэ нь бүх төрлийн утсанд хамаатай.