Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын Хэлтэсээс 2016 онд шалгахаар зарлагдсан хоол үйлдвэрлэлийн газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, байгууллагын ажилчдад зориулсан сургалтыг эхэллээ.

Хөтөлбөрийн дагуу “Фаярбүлл”, “Ансен” ХХК-ийн нийт 24 ажилчидад“Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, түүнийг арилгах арга замууд”, “Эрүүл ахуйн зохистой дадлууд”, “Хүнсний бохирдол”, “Дотоод хяналт, бүртгэл хөтлөлтүүд” сэдвээр сургалт зохион байгуулж, харилцан ярилцлага явууллаа.