Цаг 06:40. Нар баруун талаас бус зүүн талаасаа манддагаараа л мандаж, хорвоогийн нэг шинэ өдөр эхэллээ. Гурван сая Чингисийг зүүдэлж сэрдэг улсын маань ерөнхийлөгч Добу сохор биш Добу мэргэний тухай, Монгол улс, ОХУ-ын баатар хошууч генерал Ж.Гүррагчааг сансарт 1979 онд биш 1981 онд ниссэн тухай уншиж мэдсэн болов уу гэсэн тэнүүлч бодол толгойд эргэлдэнэ.

 

 

Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. Сонгууль ойртох тусам улс төрийн намуудын дотоод зөрчил улам бүр ширүүсч, эрх мэдлийн төлөө улайран тэмцэлдэх нь ёстой л нөгөө эмгэнэл гэлтэй. Өнөөдөр засаг барьж байгаа ардчилсан нам МоАХ, алтангадас, шонхор гэсэн гурван хүчтэй фракцад хуваагдан яс булаалдах ноход адил уралцах нь аль алинд ашиггүй, тэр тусмаа намд нь бүрч тусгүйг мэдэх хэдий ч инстикцээрээ бие биерүүгээ дайрсаар байна. Мэдээж энэ нь 2017 онд ерөнхийлөгчийн сэнтийг өгч улс төрийн кареер нь дуусаж буй Эби нам доторх улс төрийн байр сууриа хүчирхэгжүүлж авч үлдэх гэсэн атгаг санаагаа хэрэгжүүлэхэд нь ашигтай байлгүй дээ.

Тийм дээ ч Эби 10-аад жилийн өмнө амин хайрт найз Тулгыгаа МоАХ-ийн даргаар тавьж байсан бол өнөөдөр төрийн хулгайч ардын дайсан болгож, хүчний байгууллагуудыг түүний эсрэг босгож, улс төрийн тавцангаас зайлуулж нам дарахаар шийдсэн бололтой. МоАХ-ийн Тулгын араас Эби З.Энхболд, Н.Алтанхуяг нарт зориулан эмгэнэлт жүжгийн зохиол бичиж суугаа байлгүй дээ.

 

Дээрх байдлаас ашиг хонжоо хайсан МАН-ынхан ч дотроо үймээн самуунтай байгаа ба М. Энхболд У.Хүрэлсүхийн холбосон тоглолт С.Баярын найруулсан хамгаалалтыг давахаар тэмцэлдэж байна. С.Баяр 2009, 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Эбид бүхий л талаар нь боломж олгож байсан билээ. Дээрх нөхцөл байдлаас харахад С.Баярт Эби түүний гарт байгаа хүчний байгууллагууд туслах нь дамжиггүй тул С.Баяр намдаа хүчтэй тоглогчдын нэг хэвээр үлдэж байна. Энэ мэтчилэн олон асуудлаас болж уг хоёр намын рэйтинг унаж, гуравдагч хүчин буюу бодитойгоор МАХН, ХҮН-ын рэйтинг өдрөөс өдөрт өсөж байгаа нь Эби болон АНМАН-ын лейдрүүдийн сэтгэлийг зовинуулсан асуудал болж байна.

Иймээс ХҮН-д З. Энхболд бөмбөг зүүж тэслэсний үр дүнд ХҮН хоёр хуваагдан хүч нь суларч С.Ганбаатарын багийнхнийг багагүй сандралд оруулж байна. УИХ-ын дарга энэхүү үйлдлээрээ Монголын улс төрд том гарын тоглогч болсноо харуулсан төдийгүй нам доторх дүү нартаа даварвал яадгийг харуулж байгаа бололтой. Харин МАХН-ыг нухчин дарахын тулд намын даргыг нь хилс хэрэгт гүтгэж шоронд оруулах нь зөв арга гэж үзэх тул Эби АТГ-ыг Энхбаяртай тэмцэх газар болгон ажиллуулж байна. Н.Энхбаярын дээлийг нь нөмрүүлж, намыг нь татан буулгах нь Эби, АНМАН аль алинд нь ашигтай хувилбар тул шүүх засаглал, хүчний байгууллагуудыг тээрэмдүүлэхээр ажиллуулж эхэлсэн бололтой.

 

 

2016 оны УИХ, нийслэл, орон нутгийн сонгууль 18 хоногийн хугацаанд хамт явах болсон нь хэнд ашигтай вэ, мэдээж эрх баригчдад, нам дамнасан эдийн засгийн бүлэглэлийнхэнд ашигтай. Тэд МАХН, ХҮН-ийг нухчин дарж сонгуулийн луйвар хийж төрийн эрх авах нь улам бүр ойлгомжтой болсоор. Ард түмнээс айсандаа 7 сард АСЕМ-ыг зохион байгуулж олон улсын хүчний байгууллагуудын хамгаалалтыг авах гэсэн санаа биз ээ. Зуны дэлгэр цагт монголчууд бид найр наадам хэсэж, зугаалж, цэнгэж явсаар 9 сартай золгоход тэд өөрсдийнхөө хийсэн луйварыг биднийг мартаж тайвширсан байна гэдгийг ч тооцсон бололтой догоо.

 

Ч.Чононгоо