Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог тэргүүтэй эрхмүүд Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулжээ.

Тус намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон байна. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ гэж тооцоолж буй тус намд урлаг, спорт, яруу найрагчид тэр ч бүү малчин гишүүд элсч УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэнэ. Тус намын дарга Х.Баттулга “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдсэн, эдийн засгийн гүн хямрал нүүрлэсэн үед Эх орон биднийг дуудаж байна” гэсэн үгтэй уриалга гаргажээ. Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь дөрвөн жилийн өмнө байгууллагдсан бөгөөд 2016 оны сонгуулийн өмнөхөн ийнхүү гарч иржээ. Шинэ улс төрийн хүчнүүд сонгуулиас өмнө ил гарч нууц хөзрөө ийн дэлгэж байна.

http://www.photonews.mn