09.00 цагт: Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Европын холбоо, Монгол улсын шинэ хамтын ажиллагааны “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99072224, 95950015


09.00 цагт: Нийслэлийн Их Дээд Сургуулиудын судлаач оюутнуудын дунд зохион байгуулах Байгаль Орчны Гавьяат ажилтан, Доктор, профессор Ц.Адъяасүрэнгийн нэрэмжит "Ногоон Хөгжил Байгаль Орчин" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал Цэнгэг Усны нөөц Байгаль Хамгаалах Төвд болно. Утас: 96535858


10.30 цагт: AСЕМ: “Иргэний нийгмийн байгууллагууд ба үйлдвэрчний эвлэлүүдийн боломж” ярилцлага “Шангрила” зочид буудлын 1-р давхар “Парис” танхимд болно. Фридрих Эбертийн сан, АЕАТЧ, МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй энэ уулзалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын танилцуулга, “Ази-Европын хөдөлмөрийн форум ба МҮЭХ-ны оролцоо, үүрэг”, “Ази-Европын Ард Түмний Чуулган ба Монголын иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ба үүрэг” зэрэг илтгэлүүд тавих юм. Утас: 99027019, 88007709


11.00 цагт: Нийтийн тээврийн нэгдүгээр улирлын санхүүжилтын талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 88781218


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын байдлын талаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод болно. Утас: 261502


11.00 цагт: Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуй байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанаас хөдөлнө. Утас 99072224


11.00 цагт: МУБИС болон ХБНГУ-ын Рүүр-Бохумын их сургуулийн хооронд хэрэгжих сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төслийн нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн “Инновацийн төв”-ийн 600 тоот өрөөнд болно. Утас 99002725


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлыг Засгийн газрын III байрны 320 тоотод зохион байгуулна.
Утас: 261502


11.00 цагт: “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байна. Сургалт Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуулийн сургалтын танхимд болно. Утас: 99013782, 99838674


11.30 цагт: Иргэний Зориг Ногоон намд "Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" баримт бичиг гардуулна. Арга хэмжээ МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019


12.00 цагт: Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудаас үндэсний бахархал Шонхор шувууны нууц бизнесийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: "Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн таслан зогсооё" арга хэмжээг МАХН-ын Төв байранд зохион байгуулна. Уг арга хэмжээнд МАХН-ын удирлагууд, гишүүд дэмжигчдийн хамт оролцоно. Энэ үеэр улс төр, нийгмийн хүрээнд үүсээд буй хэлмэгдүүлэлтийн жишээ, баримтыг олон нийтэд дэлгэнэ.


15.00 цагт: Ю.Гагарин сансарт ниссэний 55 жилийн ойд зориулсан арга хэмжээ Төмөр замын Соёлын ордонд болно. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа оролцоно. Утас: 99 19289


17.00 цагт: Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА), Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийн захиргаа хамтран эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдад зориулан зохион байгуулах “Ахлах сургуулийн шинэчилсэн хөтөлбөр”, “Гар утасны хор хөнөөл, зөв хэрэглээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Олон нийтийн оролцоот сургууль” сэдэвт сургалтын төслийн нээлтийн ажиллагаа тус сургууль дээр болно.