Газ дэлбэрч таван хүүхэд түлэгджээ
2016/04/27
ЕБС-ийн сурагчдын дунд газ үнэртэж эрүүл мэнд, амь насаар хохирсон хэрэг хэд хэдэн удаа гарч байсан билээ. Тэгвэл ийм хэрэг дахин гарчээ.
Тодруулбал, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн төгсөх ангийн таван сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртсөн байна. Дэлбэрэлтэд өрсөн хүүхдүүийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргүүлсэн бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэж байгаа аж. Хүүхдүүд ашиглахаа больсон халуун усны барилгад газ үнэрлэж байсан бөгөөд энэ үеэр тамхи асаах гэж байгаад гал алдаж хий дэлбэрсэн байна. Тус хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Н.Чимэг
Зочин · 2016/04/27
nice