Энэ жилийн сонгуулийн ирц бусад жилийн үзүүлэлтээс давах болов уу
2016/06/29
Энэ оны УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ны 07:00 цагаас албан ёсоор эхэлсэн билээ. Өдөр 13 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 гаруй хувьтай байсан билээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сонгогчдын ирц дандаа бууралттай гарчээ. Харин энэ оны хувьд залуусын оролцоо нэлээд өндөр байгаа учир сонгуулийн ирц өссөн үзүүлэлттэй гарах болов уу гэж зарим ажиглагчид таамаг дэвшүүлж байна. Ингээд та бүхэнд өмнөх сонгуулийн ирцийн талаарх хүснэгт сонирхуулая.