УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшиж байгаа Ц.Оюунсайхан нь сонгуулийн сурталчилгаа шашны холбогдолтой байсан тул түүний нэрийг татах нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс үзсэн байна. Нэр дэвшигч Ц.Оюунсайхан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдахгүй бөгөөд Сонгуулийн хуулийн дагуу торгуулиа төлөөд нэрээ татуулахаар болжээ. Ингэснээр түүний төлөө өгсөн саналууд хүчингүй болох юм.

Дашрамд дуулгахад, УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт түүнтэй хамт МАН-аас МАН-ын дарга М.Энхболд, АН-аас “Анализ” группийн ерөнхий захирал Б.Энхбайгаль, ТТЭН эвсэлээс Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Бага хурлын гишүүн Ц.Баттөр нар өрсөлдөж байгаа.

Тус тойрогт сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 21.4 хувь, 17 цагийн байдлаар 57.9 хувьтай байна.

 

А.Баярмаа