Ардчилсан нам “Хатгаа өвчин ” туссан байна
2016/08/25
Ардчилсан нам улс төрийн хатгаа өвчин тусчээ. Хатгаа өвчин амь насанд халгаагүй гэдэг боловч, хурц үедээ маш аюултай. Нэг мөсөн богино хугацаанд хэнийг ч залуу, хөгшин гэхгүй дуусгана. Харин халуун сэргэг дээр нь юунаас болсон, учир шалтгаан, оношийг бодитой тогтоож чадвал, эмчилгээ авна, түргэн эдгэнэ.
Улс төрийн хатгаа өвчнийг эмчлэгч субъект нь бидний ойлголтоор тодорхой. Нэгдүгээр эгнээнд мэдээж, зүрх сэтгэлтэй, эрэлхэг зоригтой, тууштай, ардчиллын үр дүнгээр мөнгө, хөрөнгө, апбан тушаал хүсч яваагүй ардчиллын партизанууд. Манайхан хот, хөдөөгүй, нийсэл, аймаг, сумгүй партизануудаа мөнгөгүй, ядуу, архичин гэдгээр шоовдорлож, дэндүү гэмээр аашилсан даа.
Түүнд тэд маань хэзээ ч гомдож байгаагүй, гомдох гэдэг үгийг ч мэдэхгүй хүмүүс. Тэд маань хамгийн үнэнийг хэлж, жагсаал цуглаан, тэмцэл болоход хэнээр ч хэлүүлэлтгүй хамгийн түрүүнд хүрээд ирчихсэн байдаг. Өөрчлөлт, шинэчлэлийг тэд л дуугарч эхэлсэн. Аргагүй шүү дээ. Тэд ардчиллын бүтээгдэхүүн. “Ардчиллын брэнд”. Нэг яриа байдаг, ардчилсан үзэл санааг хэн сайн хамгаалагч вэ гэхэд, ардчиллын буянаар гадаадад боловсрол эзэмшсэн залуугаас амьдрал үзсэн, залуу сэтгэлгээтэй партизан нь дээр” гэж.
Мөн “Жор мэдэхгүй эмчээс, зовлон үзсэн чавганц” дээр гэж бидний өвөг дээдэс маань мөн ч ухаалаг, логактой хэлсэн байдаг. Хоёрдугаарт, ардчиллыг үнэн голоосоо дэмжиж ирсэн. Монголын ард түмний дуу хоолой, үе үеийн. ардчилсан үзэл санааг дэмжигчид, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд.
Гуравдугаарт, өнөө цагийн залуучууд. 90-ээд оны залуучуудын зүрх сэтгэл, одоогийн үеийн залуучуудын сэтгэлгээ хоёр алд дэлэм шиг зөрүүтэй. Бидний үеийн залуучуудын сэттэлгээ ил тод, нээлтгэй байдал, эрх чөлөөн дээр тулгуурласан бол өнөө үеийн залуучуудын сэтгэлгээ баялгийн тэгш хуваарилалт дээр тулгуурлаж байна.
2000 онд Их ялагдлын дараа ардчилсан хүчний таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. АН-ын Үндсэн дүрэм сайн болсон гэж мөхөс би ойлгодог. Үндсэн дүрмийн талаар товчхон дурьдахад, анхан шатны байгууллагаа дэмжсэн Монголын улс төрийн түүхэнд шинэчлэлийг авчирсан үйл явдал болсон. /Бидний энэхүү шинэчлэлийг МАН мөн дүрэмдээ агууллагыг хэрэгжүүлсэн байдаг./Аймаг, сум, нийслэл, хороодын үүрүүдээс, бүх гишүүдээс ҮЗХ-ны гишүүдийг сонгоно. Жилдээ 25 хувь нь шинэчлэгдэх ротаци заавал хийгдэнэ. Өөрөөр хэлбэл цус сэлбэнэ. Гэтэл сүүлийн долоон жилд Үндсэн дүрмээс ротацыг авч хаяснаар гэр бүлийн намын тогголцоо бий болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэж бид, өөрсдөө, ардчиллаас ухрах шийдвэр гаргасан түүхтэй.
АН-ыг шинэчлэх залуучуудыг харахад сэтгэл дундуур зүйл байна. Шударга, товчхон хэлэхэд, зүрх сэтгэлтэй нь цөөхөн байна. Нэг зүйлийг сануулахад, АН-ын шинэчлэлийг өөрчлөлт нэрээр,хэн нэгний захиалгаар, эдгээр залуучууд хийх, оролдлого төлөв байдал, магадлал өндөр байна. Ард талд нь нөгөөх фракцууд гарцаагүй зогсож байна. Хэн нэгний хүүхэлдэй болж байгаагаа зарим нь маш сайн мэдэж байна, зарим нь мэдэхгүй байна. Иймд Бид, өнөөгийн залуучуудыг эрх чөлөөний баримт бичиг, эх сурвалж, “Магна Харт”-ыг унш! гэж зөвлөмөөр байна. Ардчиллын лидерүүдийн зарим хэсэг нь уг номыг уншаагүй өөрсдийгөө ардчилагчид гээд тууж явсаар өнөөг хүрсэн гашуун үнэнийг эргэцүүлж үзвэл зүгээр.
Бид, өмнө нь хальт, хэсэгчилж сонсож байсан бөгөөд саяхан “Сионы мэргэдийн протоколь” гэдэг номыг бүрэн эхээр уншлаа. Энэхүү онолоор, чимээгүйхэн алгуураар манай дэлхий ертөнц явж байна уу даа гэж бодогдох боллоо. Ойрхоны жишээ, хойд хөршид, “Октябрийн хувьсгал”-ыг энэхүү онолоор хэрэгжсэн байх төсөөлөлтэй байна. Ардчиллын ил тод, нээлттэй байдлыг дэвэргэж, хэтэрхий анархи байдал руу оруулж, аливаа улс орны төрийн засаглалын байдлыг сулруулах гадны нөлөө чимээгүйгээр нэвтрэн орж, биднийг хооронд нь, өөрөөр хэлбэл улс төрийн намуудын хоорондын зөрчлийг хурцатгах, фракц хоорондын тэмцлийг туйлшруулах бодлого аяндаа явагдаад байж мэдэх юм гэж хардлага төрж байна....
Энэ бүхэн бүх дэлхийг нөмрөх, хэдхэн гэр бүл дэлхийг эзэмших тал руу гулсан орж байж болох юм. Монголын ардчиллыг аль ч нам /МАН, АН/-ын гэх тодотголтой хэдхэн гэр бүлийн баяжих хэрэгсэл болж хувирчих вий гэдэгт эмзэглэж байгаагаа нуух юун. Үүнийг хуурамч ардчилал гэж хэлээд байх шиг. Бид, ардчилалд байнга суралцаж байх ёстой.Ардчиллыг тогтоогоод орхидог зүйл биш. Харин гуйвуулагчид, бялдуучид бидний дэргэд байсаар байна. Тэд мөнхийн сүүдэр.
Ардчиллыг үзэн ядуулах үйл ажиллагаа эхлүүлсэнд хамаг учир байна. Ардчиллаа хамгаалахын тулд АН-ыг шинэчлэх, өөрчлөх нийгмийн шаардлага гарч байна. Төрд биднийг төлөөлж олон жил эрх мэдэлд хүрсэн нөхөд маань ухамсарлах хэрэгтэй. Зарим үед өөрсдөө татгалзах улс төрийн соёлыг үзүүлэх цаг болжээ. Хувь хүний хувьд улс төрийн соёлыг түгээхийг эрмэлзэж ирсэн бөгөөд 2008 онд төрийн албанаас анх удаа татгалзсанаар 2012 оны сонгуулийн хуулинд биеллээ олж, 2015 онд жирийн гишүүдээс анх удаа фракцаас татгалзсан. Зарим улс төрийн лидерүүд уулзалт, ярилцлага, зөвлөгөөн, семинари зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Энэ бүхэн улс төрийн хувьд ч, аж амьдралын хувьд эрсдэлтэй алхам байсан бөгөөд үүнийг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын тулд өөрийгөө золиослох, зайлшгүй хийх шаардлага гарсан юм.
Эрх барьж байгаа МАН-ын дотоод асуудлыг мэдэхгүй байж шүүмжлэх тийм зохимжтой биш байх. Яагаад гэвэл үзэл бодол өөр. Тэдний онол нь ойлгомжгүй, мөн ч олон удаа өөрчлөгдсөн байдаг. Зүүний, төв үзэл санаа гээд..., бүр сүүлдээ нэг хэсэг ардчилсан үзэл санааны дотор өвөрт орчихсон, таньтай хамт гээд бүх олон нийтийн байгууллагуудынхаа өмнө талд нийгмийн ардчилсан гээд тодотгоод яваад байсан шүү дээ. Ардчиллыг та нар өмчлөхгүй, бид хамтдаа гээд хөл, толгойгоо нийлүүлэх юм болсоныг бид мартаагүй байх.
Бид өөрсдийгөө авч үзвэл, ардчиллынхныг гурав хувааж үзэж болох юм. Энэ бол хувь хүний бодол. Туйлын ойлголт биш. Нэгдүгээрт, ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлсийг ойлгосон, мэдэрсэн, зөвхөн эрх чөлөөг хүссэн, өөрсдийгөө золиослоход бэлэн ардчиллын өөрийн бүтээгдэхүүнүүд, хоёрдугаарт, ягаарсан ардчиллагчид, өөрөөр хэлбэл социализмыг өөрчлөх үзэл санаатай орж ирсэн, тохиолдлын хүмүүс, хурган дарга нарын хүүхдүүд, гуравдугаарт, бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүний бүтээсэн зүйлийг өөрсдийн болгож чаддаг, хувиа хичээсэн ардчилагчид. Гуравдугаарх нь бүр аймшигтай нөхөд.
Тэд ардчиллыг булшилж мэднэ. Хэнийг ч, юу ч болгож чадах хүмүүс. Тэмээг ямаа, ямааг тэмээ болгож чадна. Тэднээс болж, ардчиллын нэр хүнд бодож байгаагүйгээр хурдтайгаар нийгмийн хар ангал руу унаж байна. Өмнөх нийгэм шиг ангиар ялгаварлаж, ад шоо үзэж. гүгтэж доромлох сэтгэлгээгээр бус үзэл бодлын, онол арга зүйн талаас нь урьдчилан сэргийлэх, болгоомжтох, сургамж авахад бидний сэтгэлгээний агуулга оршино. Тэд баяжсан. Өөрийн санхүү, бизнесийн бүлэглэлтэй. дөрөв дэх засаглал хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, хүн харахад үзэгдэхгүй... үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. За байз, сэдвээсээ хальтирчихлаа. Энэ талаар дараа ярилцья.
Монголчууд бид гадныхныг шүтэх сэтгэлгээтэй хүмүүс. Тэд юу ярина. итгэнэ. Монголчууд нь хэлэхээр итгэж өгдөггүй муу зуршилтаи хүмүүс. 90-ээд оноос тэр сэтгэлгээ арилсан гэж бид, бодож байлаа үгүй юм байна. Мэс засал хийгээл ч засагдахгүй.
Эргээд үсэрхийлж төлжинө. Нэг үе дуусч байж өөрчлөгдөх байх. Мөн урвагч сэтгэлгээтэй. Түүхээс авч үзвэл халхчууд бид, тухайлбал, зарим халх ноёдууд урваж шарваж Тусгаар тогтнолоо алдах шахсан. Барга ноёд, түшмэдүүд зүрх сэтгэлээрээ Их Монгол Улсыг байгуулахын төлөө тууштай тэмцэж байсан. Ямар сайндаа гурван улсын Хиагтын гэрээ байгуулах үед Манлайбаатар Дамдинсүрэн /Монголын анхны жанжин, 60 гаруй тулалдаанд өөрийн биеэр оролцсон анхны түүхэн хүн/ цэгц шулуун, эрс шийдэмгий байсан учир Хиагтын гэрээ гацаж байсан ба Богд хааны дуудаж ирүүлсэнээр гурван улсын Хиагтын гэрээ үзэглэсэн түүхтэй. Энд хэн нэгнийг товойлгохыг хүссэнгүй. Бодит түүхийг тодруулах гэж бичлээ. Зарим хүмүүс өөр байр суурьтай байхыг үгүйсгэхгүй, харин би хувь хүний итгэл үнэмшлээрээ хандаж байгаа юм.
Өнөө цагийн Монголын улс төрийн нөхцөл байдлаас харахад,“фракц” гэж хадны мангаа бий болжээ.Түүгээр дамжихгүй бол эрх мэдэл, албан тушаалд очих ёсон үгүй. Нам, фракц солих нь хүүхдийн чихрийн цаас солихтой адил болжээ. Нэг намаас нөгөө намд шилжих, нам дотроо фракцаас фракц руу тэнүүчлэх нь голын ус шиг урсгал нь зөөлөн, үр дүн нь аймшигтай. Энэ нь зарим хүмүүсийн хувьд улс төрийн амьдрал бөгөөд улс төрийн бахархал нь болжээ. Энэхүү улс төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлснийгээ хамгийн “сайн улстөрч” гэж бид, өөрсдийгөө дөвийлгөж, нэрлэцгээнэ.
Фракцийнхан бие биенийхээ дээр гарах гэсэн тэмцэл өрнөсөөр. Монголын улс төрийн намуудын удирдлагууд, улс төрийн урамшууллыг баруун, солгойгүй өгнө. Үүнийгээ султан хаан шиг ойлгож, “Би л та нарыг албан тушаалд томилж байна гээд л... /бэлэг өгч байгаа юм шиг аашилна/ надаас өөр бурхан байхгүй гэж омогшино. Хамгийн аймшигтай нь нэг фракцийн нөхдөө, бусад улс төрийн намуудын гишүүдээс илүүгээр үзэн ядна, алахаас бусад бүх үйлдлийг ичгүүр, сонжуургүй гүйцэтгэж, бахаа хангана. Харин хүлээн авсан фракц нь албан тушаалаар шагнана. “Улс төрийн баатар” болгоно.
Үүнийг дахин хэрэгжүүлсэн залуу халаа, залгамжлагч болж, цүнх барьж, пуужиндаж мөнгөний том эргүүлэгт эцэж цуцалтгүй орно. Гадна талаас харсан зарим жирийн залуучуудын шүлс нь гоожиж, нам дагахаас өөр замгүй юм шиг ойлгож, зарим нь даган баясаж, улаан хамгаалагчийн дүрд эцэж цуцахгүй зүтгэнэ. Нэг инээдэмтэй жишээ дурьдахад нөгөө султан хаан, ноёноосоо албан тушаал авсан, бялдууч агентлагийн дарга, түшмэл нөхөр, ажилтнуудаа гадаадад явуулахдаа нөгөө дэмжигч даргадаа бэлэг заавал авчирхыг инээж, тоглож байгаад шаардана.
Өөрөө төрөөс их мөнгө хулгайлж чадвал, ноёндоо машин өгөхөөс сийхгүй, мөн сүүлдээ тэр ноёны авгайд нь хүртэл 9911... дугаартай утас бэлэглэж алиална. Энэ бол пуужиндаж албан тушаал хүртэгчдийн богинохон жишээ. Авлигал, албан тушаалын хэнээрхэл 2000 оноос эхтэй. Түүнээс манай нөхөд гарамгай суралцсан. Одоо үзэл бодлын ялгаа арилжээ гэж ойлгогдохоор байна. Монголын улс төрийн аль ч намын нөхөд баруун, зүүнээ мэдэхээ больсон. Үүнийгээ улс төрийн намууд глобальчлагдсан, дэлхий нэг дээвэрт орсон гэж сайрхан онолдоно. Шударга хэлэхэд, “Бид” ийм л болжээ.
Сүүлдээ хэнийг ч сонсохгүй, жижиг, хурган дарангуйлагчид болцгоосон. Дарангуйлагч болсноо мэдэхгүй явна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд гээд... яриа болгоныхоо эхэнд заавал хэлнэ. Энэ чинь юу болж байна аа. Намын дайчин туслагч гээд эвлэлийн нөхдийг сургасан коммунизмын онол АН-д хэрэгжиж эхэллээ гэж үү. Даан ч дээ.
Монголын улс төрийн намуудын нялхсын өвчнийг өнгөцхөн дурьдахад иймэрхүү урт хугацаатай адал явдлаар дүүрэн үргэлжилж байна. Үнэн бодит байдал, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Улс төрийн хатгаа өвчнөө анагаах хариуцлагатай үүрэг АН-ын мянга, мянган гишүүдийн өмнө тулгараад байна.
Д.Цогтбаатар Монголын улс төрийн
хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн
Зочин · 2016/08/25
Хуцаад бай. МАН муусайн хужаа нараар ахлуулсан нам одоо гараад юу хийв??? Монголыг эдийн засгаар туйлдуулах бодлого явуулж байна. Одоо утгаараа граммын амьдралд орлоо. Хужаагийн сайтуудаар Монголын эдийн засаг сүйрч байна. Чингис уйлж байна удахгүй манайх гэсэн нийтлэл явж байна. Юу бодож байна Монголчуудаа
Зочин · 2016/08/25
Баярцогт Сайханбилэг Нарын монголын баялгаар тоглогчидоосс салж хариуцлага тооцож Шударга ажиллаж эхлэхгуй бол ард тумэн граммын амьдрал орсоноо мартахгуй АН шинэчлэгдье гэж байгаа бол хариуцлага дахин хариуцлага тооцож ажлаа эхэл
төрөө цэвэрлэе · 2016/08/25
бАЯРЦОГТООРОО манлайлуулсан АН ыг иргэд тоохгүй
Зочин · 2016/08/25
okay