Шинэ үе" продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоог хошин урлаг сонирхогч олон андахгүй ээ. Түүнийг жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид үнэлдэг. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй нь дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн магтдаг.

Тэгвэл тэрбээр бууриа сэлгэж, хамтлагаа орхисон гэх мэдээлэл тархлаа. Аймшгийн кинонд тоглосон жүжигчин бүсгүй маань нэгэн хамтлагийн тайзны бүтээлд тоглох гэж байгаа гэнэ. Үүнийг нь хамтлагаасаа гарсан хэмээн шуугиан дэгдсэн бололтой. Гэхдээ цаг хугацаа бүгдийн учгийг тайлах биз ээ.

О.Ариун