Хэрхэн илүү сайжрах вэ?
Эр хүн бүр биднийг “доошлох” үед хагартлаа баярладаг нь тодорхой. Гэхдээ тэнд очсоныхоо дараа “ажил” чинь нэг л амжилттай байж чадахгүй, асуултын тэмдгүүд дунд эргэлдээд байгаа бол үүнийг уншаарай.

 

Эхлээд яагаад эрчүүд үүнд тийм их дуртай байдаг талаар ярья л даа. Аман сексийн үед төрөх таашаалтай мэдрэмжээс гадна маш том сэтгэл зүйн ханамж ард нь нуугдаж байдаг. Сексийн үеэр ч өөрийгөө ноёрхогч нэгэн гэдгээр мэдрэх нь эрчүүдийн байнгын хүсэл. Чи дуулгавартай бас таашаалтай нь аргагүй тэр доор байгаа үед дээрх хүсэл нь хангалттай бүр тэрнээс ч илүү хэмжээгээр биелэгддэг гэсэн үг. Эрчүүдийн өнцгөөс ийм. Гэхдээ судалгаагаар аман секс хийж өгч байх үед бүсгүйчүүлийн ч бас сэрэл хөдлөхөөс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө ноёлогч мэтээр мэдэрч чаддаг аж. Энгийнээр тайлбарлахад чи зөвхөн хэл, уруул, гараа ашиглаад л түүнийг тэнгэрийн оронд аваачиж чадаж байна шүү дээ. Тийм ээ, ЧИ ЧАДАЖ БАЙНА. Чадаж байгаа чинь гайхалтай байна. Ялгаа нь зөвхөн харагдах байдал л юм. Тэгэхээр аман сексийг хэрхэн хийсэн шиг хийх вэ гэвэл, эхлээд:

1. Түүнд хийж өгөхийг хүс
Хийж байгаа зүйлийнхээ дотор нь орж, сэтгэлээсээ хийхгүй л бол гайхалтай болдоггүй шиг чи үүнийг ямар ч хүсэлгүйгээр, гялс дуусгачихъя гэж хийх юм бол та хоёрын хэн хэн нь таашаал авч чадахгүй. Хайртаа бас өөрөө ч сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл аман секс хийж өгөхийг чи хүсдэг байх хэрэгтэй. Хэрвээ чамд бохир муухай санагдаад байдаг бол шүршүүрт орж байхдаа эхний алхмыг хийж болох юм. Тэгээд түүний бэлэг эрхтнийг чамд ганцхан байгаа, дуртай зайрмаг эсвэл чихэр чинь байна гэж төсөөл. Тэгээд түүнийгээ дуусгачих вий хэмээн хайрлан хайрлан долоо.

Түүнээс биш хайрт чинь чамаас хийж өгөхийг гуйсан үеүдэд дуртай дургүй нэг юм амандаа хийдэг байх юм бол яг үнэндээ огт хийхгүй байсан нь дээр шүү.

2. Түүнд харуул
Эрчүүд сонсож, хүрч бас харж таашаал авдаг. Тиймдээ ч тэр доор юу болж байгааг бүхлээр нь харахыг хүсэж байгаа. Тиймээс үсээрээ бүх үйл явдлыг халхлах хэрэггүй. Түүний нандин эрхтэн чиний аманд байгааг, шуналтай нь аргагүй үнсэж, долоож байгааг чинь харахыг тэр хүсэж байгаа. Зүгээр л түүнд яаж хийж байгаагаа харуул.

3. Дуу гарга
Хамгийн дуртай амттангаа идэх үед чи ямар дуу гаргадаг вэ? Ммм... “тасархай”, тийм үү? Яг л түүнийгээ энэ үед гаргах хэрэгтэй. Түүнд сайхан байна, чамд ч гэсэн. Тиймээс үүнийгээ түүнд сонсго, түүнтэй ярь, зөөлөн зөөлөн гинш. Битгий дуугүй бай. Өрөөнд чив чимээгүй байх үед ямар эвгүй мэдрэмж төрдөг билээ, санаж байгаа биз дээ? Гэхдээ хэтрүүлэгтэйгээр жүжиглэх хэрэггүй шүү.

4. Нүд рүү нь хар
Хэрвээ сексийн ид дунд үеэр ч чи хайрттайгаа ширтэлцэх дуртай бол тун сайн. Түүнийг чи тэр дээр ганцааранг үлдээхгүй гэсэн үг. Нүд рүү нь байн байн харж чамд ч гэсэн сайхан байгааг харцаараа илэрхийл. Бас нөгөө талаас түүнийг яах үед ямар хариу үйлдэл үзүүлж байгааг сайтар ажиглахад харах нь чамд тусална. Бэлэг эрхтнийх нь толгойг тойруулаад хэлээрээ долоох үед, хүчтэй хөхөх үед, төмсгийг нь гараараа оролдох үед яаж байна гээд бүгдийг нь ажиглаж байгаад хүчтэй мэдрэмж төрүүлж байгаа тэр хэсгийг барьж авах хэрэгтэй. Эхэндээ чамд жаахан эвгүй санагдаж магадгүй гэхдээ дараа нь зүгээр болчихно бас түүнд ямар сайхан байгааг хараад өөртөө итгэх итгэл чинь ч нэмэгдэнэ.

5. Таалагдаж байгаагаа түүнд мэдрүүл
Ямар нэг муухай зүйлийг хүчээр хийлгээд байгаа юм шиг битгий бай. Тэр чиний дуртай байрлал бүрийг секстээ багтааж, чамд таашаал өгөхийг хүсээд хийх үед чамд ямар байдаг вэ? Түүнд яг л тийм байгаа гэж бод. Тэгээд уруул, хэл, гар гурваа ашиглаад л хайртдаа хаана ч байхгүй гайхалтай таашаал өгч чадаж байгаадаа, үүнийг хийж байгаадаа баяртай бай.

6. Шууд хөхөөд эхлэх хэрэггүй
Түүнийг хүлээлгэ. Унтлагын өрөөнд, зочны өрөөний буйдан дээр эсвэл машинд ч юм уу хаана ч байсан чи эхлүүлэх гэж байгаа бол шууд л өмдийг нь шувтлаад доош суух хэрэггүй. Заримдаа тэгэж болно л доо. Гэхдээ дандаа биш. Яг л аман секс хийж өгөх нь дээ гэж хайртын чинь толгойд хамгийн түрүүнд орж ирэх үед болиод уруул дээр нь үнс, тэгээд цээж, хөхнийх нь толгой, хэвлий дээр үнсэж аажуухан доошил. Дараа нь ахиад дээшээ чихийг нь хэлээрээ оролдож, өөрийнхөө хөхийг түүний нүүрэн дээр авааччихаад ахиад доошиллоо гэх мэтээр түүнийг өдөөж өг.

Эцэст нь чамд аман сексийн үеэр огих мэдрэмж төрөөд байгаа үед яах вэ гэсэн асуулт байж магадгүй гэж бодлоо. Тэгвэл хэлээ гаргаад, биеэ сулла. Харин бүсгүйчүүлийнхээ өмнөөс эрчүүддээ хандаж хэлэхэд тэр хэсгийнхээ үсийг засуул бас цэвэрхэн бай.

 

Эх сурвалж: www.Goolingoo.mn