Дагестаны цагдаагийн албаны офицер Магомед Нурбагандовыг алан хядагчид баривчлан хүлж, улмаар буудан хөнөөхийнхөө өмнө цагдаа болон хүчний байгууллагынхнаа доромжилсон үгс хэл гэжээ. Гэвч тэрбээр “Яагаад би тийм үг хэлэх юм. Ах дүү нар аа, ажиллаад байгаарай. Өөр хэлэх зүйл алга” гэж огт айлгүй эрэлхэгээр хариулжээ.

Магомед Нурбагандовыг өнгөрсөн долдугаар сарын 10-нд буудан хөнөөсөн юм байна. Зургаан алан хядагчийг хөнөөсний дараагаар гар утас дээрээс нь энэ бичлэгийг олжээ. Эрэлхэг орос офицерийн тус бичлэг интернэт орчинд шуугиан тариад байна. Түүнд Оросын баатар цол олгохыг олон нийт хүсч, шаардаж эхэлсэн байна.

Р.Гэгээ