Сүүлийн үед манай улсад хүнсний аюулгүй байдал дээр аюулын хэрэнгэ дэлдээд байгаа. Гэтэл холбогдох мэргэжлийн байгууллагууд чимээгүй суусаар л... Уг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилладаг хүмүүс ч бас хоол хүнс  хэрэглэдэг, монгол улсын иргэн л юмсан.

Эсвэл зөвхөн ард иргэд бидний л худалдаж авсан кимчи, хиам, жимс жимсгэнэ, талх, чихэр зэргээс нь элдэв янзын зүйл гарч ирдэг юм болов уу? үгүй л байлтай. Үүнийг улс төрд суугаа 76-д хэлээд ч бүүр нэмэргүй. Учир нь тэд тусгайлан хоол, хүнсэндээ хэрэглэх бүтээгдпхүүнээ захиалан гэртээ авчируулдаг юм. Тийм болохоор л иргэд  мэргэжлийн хяналтын байгууллагад ханддаг.

Тэд хил, гаалиар орж ирдэг импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих эрхтэй хүмүүс. Гэвч тэднй хаагуур нь энэхүү бүтээгдэхүүнд орж ирээд байна.  Мөн дотоододоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлбг хангахгүй  байгаа гэхэд болно.

Сүүлийн өдрүүдэд бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээс байнга л элдэв зүйл гарч ирэх болсон гэхэд хилсдэхгүй.  

Саяхны нэг жишээ л гэхэд Оросын красная шопочка чихэр буюу бидний хэлж заншсанаар улаан малгайт  чихэрнээс өт гарч ирсэн бичлэг интернэтээр цацагдах болсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түүнчлэн өнгөрсөн сарын 30-нд Далай ээжийн “Миний дэлгүүр”-ээс худалдаж авсан хиам нь дотроос нэгэн цэнхэр зүйл гарсаныг тухайн хиамыг худалдан авсан хэрэглэгч зургийг нь авч өөрийн фэйсбүүкдээ байрлуулсан юм.  Гэтэл хэрэглэгч рүү “Мах Импэкс” кампониас 89897007 дугаараас залган “хуулийн зөвлөх Батболд гэдэг хүн байна. Та бусад байгууллагуудын захиалгаар манай байгууллагын нэр төрд халдаж, өөрийн зурсан зургаа онлайн сүлжээнд байрлууллаа. Та онлайн ертөнцөд ил тод бөгөөд монгол жижигхэн учраас бид таны мэдээллийг шууд оллоо” гэж маш бүдүүлгээр харьцаж, дарамталсан байна.  Хэрэглэгч манай мэдээний албанд хандсан учраас бид “Мах импекс” кампонийн хуулийн зөвлөх гэх Батболд руу залгаж  юу болсон тухайгаа хэлэхэд тэрээр шууд утсаа таслан ямар ч мэдээлэл өгөөгүй билээ.

Дээрх мэдээллийг өгсөн хэрэглэгч Г.Дэлгэрмээ нь “би хиам зурах нь битгий хэл дэгдээхэй ч зурж үзээгүй. Тэглээ ч би иргэн хүнийхээ үүргийг хүлээж энэ яаг юу вэ. МАХ Импексийн бтэн утлагатай хиамнаас үс бас ийм цэнхэр зүйл гарч байна. Хүмүүс минь болгоомжлоорой. Цааш нь түгээж бусдадаа анхааруулаарай. Улаанбаатар хотод эрүүл хоол идэх боломж байна уу?” гэж өөрийн фэйсбүүкдээ тавьсан гэсэн юм.

Ямартаа ч  “Мах Импэкс” ХХК-ний үнэн төрхийг илтгэсэн хиамны зургийг өөрийн утсаар аван цахим хуудсандаа байрлуулсанд эгдүүцэн түүнийг утсаар дарамталжээ.

Уг нь уучлалт гуйж дахин ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй  байх талаар ажилчдадаа хэлж анхааруулахын оронд шууд хиам худалдан авсан хэрэглэгч рүү дайрсан байх юм.

Мөн дахиад л нэгэн хэрэглэгчийн худалдан авсан жимснээс өт гарч иржээ. Та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс дараах бичлэгийг хүргэж байна.

Х.Даваа