“НӨАТ” буюу нэмэгдсэн өртөгийн албан татвар манай улсад хэрэгжиж эхлээд “НӨАТ” сугалаатай болоод 10 сар болж байна.

Харин сугалааны азтан гэж тодрох жирийн иргэн болон үнэхээр “нүдээ” олсон азтан тодрохгүй байгаа нь иргэдийн дургүйцэл болон үнэмшилгүйг төрүүлж байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд НӨАТ-ын азтангаар тус газрын ажилтан шалгарсан бол худалдагч, шатахуун түгээгч, касс нараас хэд хэдэн хүн шагналын эзэн тодорсон байгаа юм. Бүр нэг хүн 37 удаа азтан болсон гэх бол бас худалдагч, шатахуун түгээгч нараас нэг хүн 8 удаа азтан болсон гээд хөх инээд хүрмээр үйл явдал болоод байгаа нь “бүүр” ч үнэмшилгүй байгааг илтгэж байгаа юм.

Мөн иргэд сугалаанд оролцож азтан болох гэсэн хүмүүс нэмэгдэж байгаа ч өнөө интернэт гэгчид дамжуулан сугалааны дугаарыг хийхэд ААН илгээгүй, бүртгэгдсэн баримт эсвэл бүртгэх боломжгүй гэхчилэн хариулт ирэх олонтоо. Үүнийг иргэд гайхаж тодруулах гэсэн ч ажил ихтэйгээс эргэлзэж өнгөрнө.

Мөн азтан иргэдэд хандан:

-ДАНСАА БУРУУ БИЧСЭНЭЭС БОЛЖ ХОНЖВОР НЬ ДАНСАНД НЬ ОРДОГГҮЙ ГЭЛЭЭ.

Иргэд баримт бүртгүүлэхдээ л шагнал бодож өөрийн бүртгэл, данс гэгч дээр нүдээ чилтэл харж оруулдаг гээд хэлэхэд “буруутахгүй” байх. Мөн хөгжсөн гэх нийгэмд банкаар дамжигдахгүй юм гэж алга. Тиймээс хүн бүр дансны дугаарыг чээжилсэн байдаг. Гэтэл Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн Ерөнхий захирал Р.Отгонтулга ярьснаар иргэдийн хайхрамжгүй байдалыг ихээхэн ярьж 400 сая төгрөгийн сугалаанд азтан болсон гэх хоёр иргэний маргаан гараад амжсан. Тэрээр:

-400 САЯЫН АЗТАН ГЭЖ УЛСАД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭСЭН ХОЁР
ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН-

Гэлээ. Харин буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд өгнө гэнэ. Ингээд иргэд сугалаанд ороод мөнгө, төгрөг хожих гэсэн биш бөөн эргэлзээ, тээнэгэлзээ бас асуудал дагуулаастай. Уг нь иргэд төдийлөн анхаарал хандуулахгүй байсан энэ баримтаар хэдэн зуун саяын азтан боллоо гэсэн болохоор хүн болгон азаа үзье гэж бодох аргагүй юм.

Мөн “НӨАТ”-ын мэдээллийн талаар хэвлэл мэдээллээр их цацаж, өгшүүлж, сенсаацилахыг зогсоох хэрэгтэй. Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг түгээж, нийтэлж иргэдийг төөрөгдүүлсээр л байна.

Иргэдийн сэтгэл зүйгээр наадаж, хошгоруулж байхаа болимоор юм. Иргэн бүр сугалаанд оролцох эрхтэй гэсэн ч хууль иргэн бүрт үйлчлэхгүй байна.

М.Буянжаргал