Монголын төрийг бизнесийнхнээс хэзээ цэвэрлэх вэ? Ерөнхийлөгчөө
2013/02/28
Нэг хэсэг Оросууд шиг бай л даа гэсэн хэллэг моодонд орж хүн бүр давтаж байсан санагдана. Одоо л Оросууд шиг бай гэж дахин хэлмээр байна.
Яагаад вэ гэхээр Путин Оросын төрөөс бизнесийнхнийг “цэвэрлэх” төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Авлигалаараа алдартай Орос орныг авлигаас салгаж, шударга ёсыг тогтоохоо анхнаасаа илэрхийлж ирсэн ерөнхийлөгч Влидимар Путин зоригтой тэмцэж, урагш зүтгэсээр байна. Тэрээр ерөөсөө төрийнхөн, бизнесийнхэнтэй орооцолдоод ирэхээр л авлигал цэцэглэдэг хэмээн үзээд төрд байгаа бизнесийнхнийг шахах хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрхүү хуулийн төслийг өнгөрсөн долоон хоногт Оросын Төрийн Дум баталжээ.
Барууныхны хувьд Орос орон авлигын бэлэг тэмдэг шиг хардаг. Тиймээс Путин улс орноо авлигачдаас цэвэрлэж, Оросыг дахин хүчирхэг улс болгохын төлөө ихийг хийж байгаа гэдгийг олон хүн таашаадаг. Гэхдээ энэ Оросын асуудал ч бид тэднээс суралцах зүйл их байна. Манай ерөнхийлөгч ч бас анх авлигалыг устгана, шударга байцгаая л даа хэмээн уриалж гарч ирсэн.
Одоо ерөнхийлөгчдөө хандаад “Оросууд шиг бай л даа” гэж уриалмаар байна. Оросын энэхүү хуулийг Монголд хуулаад хэрэгжүүлчихвэл яасан юм бэ?
Орост энэхүү хууль батлагдсаны дараа төрийн думын хэд хэдэн гишүүд албан тушаалаас огцорч байгаа илэрхийлжээ. Тэр дундаа төрийн эрх барьж байгаа Нэгдсэн Орос намын гишүүд болох Владимир Пехтин, тэрбумтан Анатолий Ломакин нар сайн дураа албан тушаалаа өгч бусаддаа үлгэр жишээ үзүүлжээ. Энэ бол нэг талаар улс төрийн соёл төдийгүй мөн хуулийг хүндэтгэж байгаа хэрэг юм.
Тэдгээр гишүүд гадаадад олон сая долларын үнэтэй хаус, гадаадад данстай бөгөөд түүнийг нь нэгэн блогчин цахим ертөнцөд тавьснаар бүх зүйл ил болж шуугиан тарьжээ. Монгол ийм хууль хэзээ батлах вэ гэж л улс төрчдөөс асуумаар байна. Гадаадаас будаа идэх дуртай манай улс төрчид одоо Оросын энэхүү бизнесийнхнийг төрөөс шахаж гаргах хуулийг хуулан Монголын төрийг бизнесийнхнээс цэвэрлэх ажлыг хийх хэрэгтэй.
Бизнесийнхэн нь бизнесээ хийгээд төрийнхөн нь төрийн ажлаа хийгээд явах хуулийг батлахгүй бол Монголын төр бизнесийн компани болж ард түмний төлөө гэсэн бүх зүйлийг хулгайлж идсээр дуусгах нь. Зам тавих нэрээр олон тэрбум төгрөг авч улмаар талыг нь идээд талаар нь чанаргүй зам тавьсаар олон жилийг үдлээ. Энэ жил ч бас Чингис бондын мөнгөөр баахан зам тавина гээд байгаа нь мэдээж идэж ууна л гэсэн үг.
Ингээд л авлига манай оронд улам л цэцэглэсээр байна. Манай төрд Монголын хамгийн баян хүмүүс байгаа. Өөрөө ард түмнийхээ хөрөнгийг зальдаж, хулгайлж баяжчихаад ард түмнээ сайхан амьдруулна гэхийг даапаалж байна гэж ойлгох уу, хошгируулж байна гэж ойлгох уу?
Оросд хэрэгжиж байгаа энэхүү хуулийг Монголд хуулаад хэрэгжүүлмээр юм.
kcensabah · 2013/04/13
yPZeuB ycscxradciwm
caxghbjlcm · 2013/04/11
JfVpko , [url=http://ujuvchdlgryk.com/]ujuvchdlgryk[/url], [link=http://xsyhijajziyr.com/]xsyhijajziyr[/link], http://plsqrtqrgrmm.com/
knnszstruph · 2013/04/11
KT16QD msjmerswhbvk
aunwibujem · 2013/04/11
FWFVDP widkdpestoph
Alli · 2013/04/11
Whoa, thgins just got a whole lot easier.