48 барилга нь шалгалтад бүдэрсэн С.Нямдаваа захирал та 21 настай залуугийн үхлийг мартаа юу?
2016/11/03
“Эко” констракшны захирал С.Нямдаваа гэж нөхөрт ер нь хууль журам огт падгүй юм шиг байж ирэв. Монголын барилгын салбарт өчнөөн олон жил ажиллаж байж, өдийг хүртэл чанар, хариуцлагын тухай ямарч ойлголтгүй мэт явж ирсэн түүний компанитай холбоотой бараан мэдээллүүд дэндүү их.
Тэдгээр мэдээллүүдийн ард дандаа л хүмүүсийн хохирсон эрх ашгийн тухай мэдээлэл явж байдаг. Тиймээс эрх ашиг нь зөрчигдсөн хэнбугайн ч талаар хэвлэлийнхэн бичиж нийтлэх ёстойн хувьд “Эко” констракшнтай холбоотой мэдээллийг цувралаар хүргэж эхэлж байна.
Уг нь С.Нямдаваа гэж нөхөр нэр нүүрээ, бэл бэнчингээ бодсон ч гэсэн барилгаа дөмөгхөн шиг чанартай барих ёстой баймаар. Тэгдэг бол юу гэж түүнээс болж мянга мянган иргэд хохирч, чанар муутай байр байшинд амьдарч үгээ хэлж байх билээ. С.Нямдаваагийн тухайд 5 жилийн өмнө залилангийн хэргээр шалгагдаж байсан гэх мэдээлэл байдаг. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан байдаг. Гэхдээ тэгээд улстөрд горилж явдаг тэрбээр өөртэйгөө холбоотой хэрэг заргын асуудлыг ямар нэг хэлбэрээр шийдсэн байдаг.
Ер нь С.Нямдаваа гэж нөхөр хариуцлага гэдэг үгний утга агуулгыг ойлгодог эсэх нь бүрхэг. Ер нь аль байгаа байх. Тухайн үед“Эко” констракшны захирал С.Нямдаваа талийгаач хүүд зориулж суварга ч салбарт хариуцлага чухал. Тэрдундаа барилгын салбар дахь хариуцлагын асуудлыг нэмэгдүүлэхгүй бол нөхцөл байдал арай л дэндүү байгааг бид статистик мэдээллүүдээс харж болно. Тэрчлэн иргэдийг хамгийн ихээр хохироодог гэдгээрээ топ өргөмжлөл хүртэхэд болохоор компани бол “Эко” констракшн гэдгийг хэлэх байна. Тус компанийн барилга дээрээс хүнд даацын төмөр унаж оюутан залуугийн амь насыг хохироосон хэргийг одоо ч Улаанбаатарчууд санаж босгоно хэмээн ярьж байсан ч, шоу байсан гэдэг нь нэгэнтээ тодорхой болжээ. Мэдээллүүдээс үзэхэд Эко констракшн компанитай холбоотойгоор амиа алдсан хүмүүсийн тоо нэг биш аж. Тухайлбал, “Маршал таун” хотхоны барилгын хашаан дотор “Эко” констракшн компанид ажилдаг 44 настай эрэгтэй Б үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан байдаг. Гол нь тус компани хариуцлага алдсан олон асуудалд холбогддог ч, алдаа дутагдлаа засч залруулдаггүй нь хачин.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн 48 барилгыг шалгахад олон зөрчил илэрсэн байдаг. “Баянзүрх хотхон”, Баянгол I, II, “Маршал хотхон”, “Голден парк”, “Хаан суудал”, “Нарлаг”, “Тэмүүлэл” зэрэг нийтдээ 50 орчим барилга байгууламж барьсан нь бүгд араасаа иргэдийн гомдлыг дагуулдаг. Ашиглалтанд ороод 3-7 жил болж байгаа барилгууд нь дээврээс ус гоожиж, хана тааз нь цуурсан, лифт нь байнга эвдэрдэг гэхчлэн болж бүтэж байгаа юм тун цөөн байдаг.
Тухайлбал, “Голден парк 1” хотхоны 102,103,104,105-р байрны хана, таазанд цууралт үүсч, цэвэр бохирын шугам хоолой нь хүртэл цоорч барилга нурж болзошгүй байгаа тухай оршин суугчид холбогдох газруудад гомдол мэдүүлсэн байдаг. “Эко”-гийн байрны метр квадратын үнэ бусдаас арай хямд байдаг ч, тэр хэрээрээ чанарын тухай ярилтгүй, бүр авах юмгүй байдаг. Арав таван төгрөгөө яая гэж байгаа хүмүүс арай хямдыг нь авъя гээд байр авдаг ч, адаг сүүлдээ стандартын шаардлага хангаагүй байранд орж, баахан гомдол гаргах ажилтай болсноо хэлдэг юм.
“Эко констракшн” компанийн 2008-2009 онд барьж ашиглалтад өгсөн “Тэмүүлэл” гэх 556 айл, 2000-аад оршин суугчтай хотхон бий. П хэлбэртэй гурван байшингийн балаг үнэхээр дундардаггүй. Барилга хоорондын зай 50 метр байх ёстой гэсэн дүрэм , журам байдаг ч, “Тэмүүлэл” хотхоны барилгуудын хооронд таван метрийн ч зай байхгүй. 5 хүүхэд ч тоглож багтахааргүй тоглоомын талбай нэртэй хэсэгхэн зайтай. Хүүхдүүд машинуудтай зэрэгцээд л тоглож байдаг учраас эцэг эхчүүд нь янз бүрийн юм болчих бий хэмээн айдгаа хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Ядаж байхад автомашины зогсоол нь хангалтгүй. Машинуудын дунд л хүүхдүүд тоглож наадаж байгаа харагддаг. Барилгын чанар, гадаад орчин гээд бүгдэд оршин суугчид нь ам муутай байдаг. Ямартаа л иргэд “бид байнга л хэвлэлийхэнд ханддаг ямар ч нэмэргүй байдаг. Одоо дахиж ярихаас ч залхаж байна” гэж ундуйцахдаа тулсан байгаа юм. Цахилгаан шат нь унадаг, тросс нь сунасан, даацаа дийлэхгүй эвдэрсэн, хөгц мөөгөнцөрт идэгдсэн,сантехникийн болон халуун хүйтэн ус нь шугам хоолой нэг , нойл нь хүртэл буцлам халуун устай. гар нүүрээ угаах, аяга тавгаа цэвэрлэхэд хүртэл шалзарч үхэх шахдаг, өрөөний зай талбай зөрүүтэй, тэр ч бүү хэл, зарим нэг айлынх нь унтлагын өрөө цонхгүй, битүүлээд баригдчихсан, далд болон ил монтаж байнга задардагаас ус алддаг, орон сууцны гадна талбай болон тоглоомын газаргүй, СӨХ нь дорвитой ажилладаггүй, гарааш нь зориулалтын бус, нэг өрөөг хувааж хоёр айлын зориулалтаар барьж иргэдийг хуурсан гэх тоочоод барахгүй балагтай Тэмүүлэл гэж хотхоныг “Эко” констрашкн барьсан.
С.Нямдаваа захирал суварга босгоно гэж худлаа шоудсан талийгаач хүүгийн хэргийн тухайд эргэн сануулахад 2012 онд гарсан хэрэг билээ. Тэгвэл хэрэг гарснаас жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хэрэг мөрдөн байцаалтад буцаж байсан мэдээ бий.
С.Нямдаваа захирал хийгээд түүний компанитай холбоотой мэдээллүүдийг цувралаар хүргэнэ.
Эх сурвалж: Bolod.mn
222 · 2016/11/04
Mgl hunii yamarch shinj torh alga .urd zugiin l hun bn da
Зочин · 2016/11/03
Хулхи нөхөр байна лээ. Би бас амссан. Буян болохгүй, нүгэл болно доо.
Зочин · 2016/11/03
Хулхидуулж ханахгүй юм даа монголчууд эко гийн байр хамгийн муу нь ингэж олсон мөнгө нь яаж ч хоолойгоор нь давдаг юм